Иргэдийн гэр бүлээрээ Монгол Улсынхаа түүхэн дурсгалт газруудаар аялдаг улирал үргэлжилж байна. Гэхдээ наадмын урт амралт дуусах дөхөж байхад соёлгүй аялагч нарын буруугаас болж бохирдсон байгалийн гэрэл зураг цахим орчинд түгсэж эхэлсэн. Гадаадын нэгэн аялагчийн өөрийн цахим хуудаснаа хуваалцсан дүрс бичлэг дээр говь руу явж байгаа нийтийн аяллын автобус зам дагуу зогсоход иргэд зам дагуу эгнэн зогсоод ил задгай бие засаж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд тавигдаад байгаа. Ингээд харахад иргэд хогоо хаяж ил задгай бие засаж байгаа боловч нойл хогийн савных нь асуудлыг шийдээд өгвөл зөрүүдэлж очоод гадаа бие засахгүй л байх. Тэгвэл иргэдийн ихээ зорин очдог аймгуудыг сонгон авч байгаль орчноо хамгаалж байгаа талаар тодрууллаа.
Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат
“Манай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал жуулчлал хөгжиж байна. Тусгай хамгаалалттай газрын захиргаа онцгой бүс нутгуудыг хариуцан ажилладаг. Гэхдээ аймгийн байгаль орчны газраас тодорхой хяналт тавьж хамтардаг. Иргэдийн ихээр зорчдог газруудад нутгийн төсвөөс хөрөнгө гарган эко нойл барьж байгаа. Ил задгай бие зассан тохиолдолд байгаль орчоноо хамгаалах үүднээс хог хавчих хавчаараар хавчиж түүдэг. Саяхан манай байгаль хамгаалах гурван байгууллагаас хамтран иргэдийн ихээр зорчсон хэсгүүдийн хог хаягдлыг түүж, цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн улсаас отоглох цэгүүдийг байгуулж байгаа. Энэ нь Отгонтэнгэр уулын ойролцоо отголох цэг байгуулсан. Энэ жил Харнуурын дээр отоглох цэг байгуулагдахаар тендер заралдсан байгаа. Иргэдийг хог хаягдал хаяулахгүй байх үүднээс зорьж очдог голын эрэг, байгалийн дурсгалт газар, болон автозам дагуу хог хаяхгүй байхыг анхааруулах, уриалах хулдаасан хэвлэлийг хийж байршуулсан. Аялагч нарыг хог хаясан тохиолдолд торгох, анхааруулах хуулийн заалтууд байдаг. Байгал орчны хамгаалагчид хог хаясан иргэн дээр очиж байгаль орчин бохирдуулсан тохиолдолд хуулийн агуу арга хэмжээ авдаг талаар хэлж сануулдаг. Аймгийн хувьд байгаль хамгаалах, нөхөн сэргийлэх зардлаас аялал жуулчлалын дараах хог хаягдлыг нөхөн сэргээх зардалд мөнгө гаргах төвөгтэй байдаг .Гэхдээ тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө гардаг ч хангалттай байдаггүй. Жуулчид ихээр очдог газарт хогийн уут тараад тодорхой хог хаях газрыг зааж өгдөг. Бөөгнөрсөн хог хаягдлыг ойрхон сум руу зөөж хаядаг. Энэ жил хогны машин шийдэж өгнө гэсэн. Иргэдийн хаяж байгаа хаягдлын дийлэнх хувийг хуванцар хог хаягдал, архины шил, нойлын цаас гялгар уут эзэлдэг”гэлээ.

Ховд аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын яамны, хөрсний бохирдол хариуцсан мэргэжилтэн н.Цэеэн-Ойдов
"Жуулчдын аяллын үе болох долдугаар сарын хувьд нийт 2800000 төгрөгийн төсөв гаргасан. Энэ төсвөөс намайн ширхэг хог хаяхгүй байгальд ээлтэй аялахыг уриалсан байршуулж наадмын өдрүүдэд 32 тонн хогыг цуглуулан зориулалтын газарт нь хаясан. Орон нутгийн 261 километр урт хатуу хучилттай зам дагуу 12 байршилд хогийн сав байршуулсан.Зуслангийн бүсэд нийт 27 нойл байрлуулснаас намайн ширхэг нь бохир соруулдаг эко нойл байгаа. Нойлуудад тогтвол хугацаанд ариутгалын ажил хийдэг. Ил задгай бие зассан тохиолдолд бид цэвэрлэх боломжгүй. Амрагчид ихэвчлэн дахин боловсруулагдах боломжтой ундааны сав,архины шил, хүнсний хог хаягдал байдаг.Зугаалж байгаа иргэд амьтны сэг зэм үлдээх тохиолдол байдаг. Аймгаас нойлын асуудал дээр 50 сая төгрөгийн тендер зарласан" гэв.
Өвөрхангай аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын яамны дарга Г. Баясгалан
"Иргэдийг дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ялгаж хаяулах тал дээр анхаарч байна. Байгаль хамгаалагчид, иргэд хамтраад аймгийн аялал жуулчлал хөгжсөн хэсгүүдийн хогийг түүж цэвэрлэгээ хийсэн. Дотоодын аялагчид хог хаяж, ил задгай бие засах нь их байдаг. Аймгийн хувьд хогийн саваа дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийхийг хичээж байгаа. Манай аймаг хаягдал хуванцар саваа дахин боловсруулаад тарьсан модоо хашаалсан. Байгаль дээр ил задгай бие зассан тохиолдолд цэвэрлэж чаддаггүй. Эко нойлын асуудлыг шийдэхийн хичээж байгаа ч бүх газар нойл тавих боломжгүй. Иргэдийг оторлох цэгтэй болгож тухайн газарт нь нойл болон хогийн савар хангахыг хичээж байгаа. Иргэд дахин ашиглах боломжтой хуванцар хог хаягдал, архины шил байдаг.

Иргэд аялсан газартаа хуванцар болон шилэн хаягдлыг ихээр үлдээдэг. Гэвч үүнийг зориулалтынх нь хогийн саванд хаяж чадвал дахин боловсруулсан боломж бий. Ил задгай бие зассан тохиолдолд цэвэрлэх боломж байхгүй учир байгаль дэлхийг өөрөө бохирдол цэвэрлэг гээд үлдээдэг. Ингэж байгалиа гэмтээж байхаар зам дагуу болон иргэдийн ихээр зорчдог газруудын хогийн сав, нойлын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.
| Соёлгүй амрагчдын үлдээсэн сэг зэм, хог хаягдал, бохирыг цэвэрлэгч нар араас нь түүж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |