Өвлийн цагт Хөвсгөл нуур хөлдөж, хөлдсөн мөсөн дээр нь хар, цагаан хил гардаг. Гаднын хүн тэр бүр сайн мэддэггүй ч, нутгийнхан нь анддаггүй хар, цагаан хил жил бүр тогтмол гардаг тоотой хэдэн газартаа гарахаас гадна мөсний зузаан, тухайн жил хэр эрт дулаарч байгаа зэргээс үүдэн үүсдэг байна.
Цагаан хил нь хөлдсөн Хөвсгөл нуур дээрх мөс хагарч, хоорондоо мөргөлдөж, овоорч, холоос харахад мөсөн уул мэт харагдах. Харин хар хил нь нуурын мөс хоёр тийн ангайн хагарч, дундуур нь нуурын ус мэлтэлзэн байхыг хэлдэг аж.
Үүнээс нутгийнхан болон Хөвсгөл нууран дээр зорчиж яваа хүмүүсийн хамгийн их болгоомжилдог нь хар хил. Жилийн жилд Хөвсгөл нуурын хар хилний хэмжээ өөр өөр байх бөгөөд ихэнх тохиолдол нь 10 метр орчим урт, нэг метр хүртэл өргөн байдаг байна.

Өвлийн цагт Хөвсгөл аймгийн хэд хэдэн сумын иргэд аймгийн төв, сумынхаа хооронд Хөвсгөл нуураар дамжин явдаг. Нууран дээрх зорчигч, тээврийн хэрэгсэл нэмэгдэх энэ үеэр холбогдох байгууллагаас хар, цагаан хил гүйсэн газарт тодорхой тэмдэглэгээ тавьж, туг хатгадаг ч, үүнийг мэдэхгүй гаднын жолоочид Хөвсгөл нууран дээгүүр гаргасан автомашины замаас гарч явах, харагдах орчин муу газраар явсны улмаас автомашинтайгаа цөмөрч орох тохиолдол их гарч байгаа аж.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд Хатгал тосгоны Ашихай үзүүх гэх газарт “Лексус-570” загварын автомашин хажуу талаар нуурын мөс рүү цөмөрч орсон тохиолдол гарсан. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас газар дээр нь ажиллаж, осолдсон автомашиныг татан гаргажээ.

Мөн дээр дурдсан тэмдэг тэмдэглэгээг анхаардаггүйн улмаас Хөвсгөл нууран дээгүүр мөсөн замын тээвэр хийдэг болсноос хойш 40 гаруй машин нууранд живсэн тоо баримт байдаг аж.
Хөвсгөл нуураар гүйсэн хар, цагаан хил болон газар хөдлөлт, шар усны үерийн аюулын талаар Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны Гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Золжавхлантай ярилцлаа.
-Өнгөрч буй өвлийн улиралд Хөвсгөл нууранд хар, цагаан хил хэр их гарсан бэ. Өнгөрсөн онуудтай харьцуулахад ямар дүнтэй байсан бэ?
-Хөвсгөл нуурын хар, цагаан хил энэ жил харьцангуй бага түвшинд байна. Цагаан хилийн хувьд жил бүр гардаг тогтсон газартаа тодорхой хэмжээгээр гарсан. Нуурын мөсөд хар, цагаан хил гарч байгаа шалтгаан нь усны үелзэх хөдөлгөөний улмаас хий хурамтлагдаж, хөлдсөн нуурын гадарга цуурч, тухайн хийг гадагшлуулж байгаа юм.

-Хөвсгөл нуурын бүс нутаг орчимд зөвхөн хар, цагаан хилээс гадна газар хөдлөлтийн идэвхтэй бүс байдаг гэдэг. Сүүлийн үед Хөвсгөл нуурын эргэн тойрон дахь газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Газар хөдлөлтийн идэвх хэр байгаа вэ?
-Газар хөдлөлтийн байнгын идэвхтэй бүс Ханх сумын нутаг дэвсгэр дэх Долоон уул гэх газар бий. Олон нийтэд мэдрэгдэж байгаа нь цөөн байж болох ч, экологид аюул учруулж болзошгүй зөвхөн багажинд л мэдрэгддэг газар хөдлөлт байнга болж байгаа. Харин хүний биед мэдрэгдэхүйц газар хөдөлсөн тохиолдол хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
-Газар хөдлөлтийн чичирхийлэл, хүчний улмаас Хөвсгөл нуур орчмын зарим суманд гол, усны халиу үүсэж, шар усны үерийн аюул учраад байгаа. Одоогийн байдлаар Хөвсгөлийн хэдэн сум шар усны үерт өртөж болзошгүй байдалтай байна вэ?
-Гол, ус хальж, шар усны үер болж байгаа асуудлыг зөвхөн газар хөдлөлттэй холбон тайлбарлаж болохгүй. Энэ нь өмнөх жилд хэр их хэмжээний хур тунадас орж, газрын гадаргыг усны түвшинд хэр зэрэг нэмэгдсэнээс шалтгаална.
Шар усны үерийн аюулд хамгийн их өртөж, гарз, хохирол амссан нь Эрдэнэбулган сум. Эрдэнэбулган суманд голын халиа үүсэж, сумын төвийн айлууд руу орсон тохиолдол гарсан. Шар усны цаг дуусах дөхөж байгаа ч, Эрдэнэбулган сумын 30 гаруй өрх шар усны үерт өртсөн. Одоо Эрдэнэбулган сумын шар усны үерт өртсөн айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулж байна.
-Хөвсгөл нуур- Эгийн голын сав газрын захиргаанаас Хөвсгөл нууртай холбоотой ямар ажилд төлөвлөж, аль эсвэл бэлдэж сууж байна вэ?
-Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанаас Хөвсгөл далайн гүн дэх автомашин, техникийн татаж авахтай холбоотой ажил зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жил Сүхбаатар хөлөг онгоцыг далайн гүнээс гаргаж авсан нь маш том ажил болсон.
Хөвсгөл далайн гүн дэх автомашинуудыг татан гаргах ажилд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Ажлын хэсэг ирээд Хөвсгөл нууран дээр ажиллаж байна. Манай Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанаас өмнө нь хийж байсан судалгаан дээр үндэслэн одоо хэд хэдэн газрыг сонгон авч, далайн гүний дурандалт хийж байгаа.

| Б.ЗОЛЖАВХЛАН: Хөвсгөл нуурт хар, цагаан хил бага гүйсэн ч, шар усны үерийн аюул өндөр байна |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |