• Өнөөдөр 2024-04-24

Монгол эрдэмтэд шүлснээс шинжилгээ авч "Ковид-19" вирус илрүүлэх оношлуур бүтээнэ

2021-02-18,   487

АШУҮИС-ийн эрдэмтдийн төлөөлөл "SARS-Cov-2"-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ.

Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа. Төслийн удирдагчаар Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ажиллаж байгаа бөгөөд ажлын бүрэлдэхүүнд тус сургуулийн 10 гаруй эрдэмтэн багш нарын багтжээ. "SARS-Cov-2"-ийг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсруулах оношлуур бүтээх юм байна. 
 
Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүнтэй байгаа гэдгийг эрдэмтдийн төлөөлөл доктор, профессор Г.Болдбаатар танилцуулсан юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс АШУҮИС-ийн эрдэмтдийн хийж буй шинжлэх ухааны бүтээлийг яам бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг мөн энэ үеэр илэрхийллээ.
 
Мөн дээрх төслийн багийнхан шүлснээс шинжилгээ авч "Ковид-19"  вирусийг илрүүлэх оношлуур бүтээх төслийн  ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн уг ажлаа 2021 оны гуравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Монгол эрдэмтэд шүлснээс шинжилгээ авч "Ковид-19" вирус илрүүлэх оношлуур бүтээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188