Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн. Энэ сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хариулт өглөө.
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд яаж ажиллах вэ. Тухайлбал, өчигдөр өрхийн эмнэлгүүд анхан шатны тусламж үйлчилгээг цахимаар үзүүлнэ гэдэг мэдээлэл өгсөн. Энэ шийдвэр иргэдэд хэр үр дүнтэй байх вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаад 3-4 сар болж байна. Энэ хугацаанд бүх тусламж үйлчилгээг хэрхэн яаж үзүүлэх, байнгын асаргаанд байдаг архаг хууч өвчтэй хүмүүс болон яаралтай тусламж шаардагдах хүмүүсээ хэрхэн үзэх зэрэг энэ бүх асуудалд нарийн төлөвлөгөө гаргаад явж байгаа.
-Нэг өрхийн нэг иргэнээс коронавирусийн шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил хэр үр дүнтэй байх вэ. Өмнө нь батлагдсан тохиолдлууд 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон шүү дээ?
-“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г бид нар үр дүнтэй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэвэл ХӨСҮТ-ийн тархвар зүйн судалгаагаар коронавирусийн өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай гэдэг дүн гаргасан. Хоёрдугаарт, арванхоёрдугаар сард сулруул хөл хорионы дараагаар олон аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн зэрэг шалтгааны улмаас өвчлөл нэмэгдэж байгаа. Энэ үед голомтийн арга хэмжээгээ сайн авах хэрэгтэй. Эхнйи ээлжинд халдварын голомт тойрсон шинжилгээг үе шаттайгаар хийж байгаа. Голомт гэдэг нь нэг айлд өвчлөл гарсан гэж үзэхэд зөвхөн тэр өрхйиг бус ойр хавийн байр, орон сууц, хорооллооор тойрог болгож түүнийхээ дагуу шинжилгээ хийж байгаа гэж ойлгож болно. Тийм учраас энэ ажил тодорхой үр дүнд хүрнэ гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа. Харин иргэд энэ шинжилгээнд идэвхтэй оролцох нь зүйтэй. Гэхдээ нэг удаагийн шинжилгээгээр коронавирус тогтоогдохгүй байх нь бий. Яагаад гэвэл шинжилгээ өгөхдөө болог өгёнийхөө дараа амны хаалтаа сайтар зүүж, олон нийт цугласан газар очихгүй байх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай.
-Коронавирусийн вакциныг хэзээ оруулж ирэх вэ. Чухам ямар вакцин байх. Мөн иргэдийг хэзээнээс вакцинд хамруулж эхлэх вэ?
-Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам өнгөрсөн 2020 оны долдугаар сараас эхлэн коронавирус вакцинаар иргэдийг дархлаажуулах төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулсан. Үүний дагуу бүх үйл ажиллагаа явагдаж байгаа. Манай улс долдугаар сарын дундуур “Ковакс” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хамгийн эхэнд өгсөн орнуудын нэг. Уг хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан учир манай оронд вакцин нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран вакцинын бэлэн байдал, тоног төхөөрөөмжийн чадавх, эмч, мэргэжилтнүүдийн чадвар зэрэг үйл ажиллагааг хоёр удаа үнэлгээгээр дүгнэсэн. Иймд тус хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд коронавирусийн вакцин авах боломжтой орнуудын нэг гэж үзсэн. Засгийн газрын хөрөнгө болон хандиваар энэ оны нэгдүгээр улиралд багтаан эрсдэлт бүлгийн хүн амыг үе шаттайгаар дархлаажуулах ажлыг хийнэ.
| Д.Нарангэрэл: Энэ оны нэгдүгээр улиралд багтаан эрсдэлт бүлгийн хүмүүсийг коронавирусийн вакцинд хамруулна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |