"Би 16 настай, удахгүй төрөх ээж байна. Найз залуутайгаа ярилцаад хүүхдээ төрүүлэхээр шийдсэн. Бид хоёр нэг анги, үерхээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэдэс маань томроогүй болохоор одоохондоо гэрийнхэндээ болон багшдаа хэлээгүй. Ойр дотнын цөөн хэдэн найздаа хэлсэн. Эгч нараа зөвлөгөө өгөөч" гэсэн зурвасыг фэйсбүүкийн нэгэн группд нэрээ нууцалсан охин бичсэн байхыг хэдэн сарын өмнө үзсэн юм. Төрөхөө хүлээж буй олон бүсгүй "Ямар мундаг юм бэ. Баяр хүргэе. Хичээгээрэй" гэх үгсийг бичжээ. Харин фэйсбүүкийн зурагнаасаа нас тогтсон бололтой харагдах эмэгтэй охинд хариу болгон "Миний дүү арай л эрт шийдвэр гаргаад байгаа юм биш үү. Цаашид юу хийж, хэрхэн амьдрахаа шийдсэн үү. Хүүхдийн чинь эцэг, чи ч хүүхдээрээ байна. Хүүхэд төрүүлнэ, амьдрал зохионо гэдэг тоглоом биш. Цаашлаад найз залуу чинь нөхөр, аав болж чадах эсэхийг чи баталгаатай мэдэж байгаа юу. Сайн бодож, аав, ээжтэйгээ ярилцаж байгаад шийдвэрээ гаргаарай. Эцсийн эцэст эмэгтэй хүн л хохирч үлдэнэ. Найз залуугийн чинь ар гэрийнхэн яаж ч хүлээж авах юм билээ. Сүүлд нь "Эцэггүй хүүхэд төрүүлсэн хүүхэн нэр зүүх вий" гэж л эгч нь энэ бүхнийг хэлж байна" хэмээн бичжээ. Энэ сэтгэгдлийг дэмжигчид болон үл хүлээн зөвшөөрөгчдийн харьцаа гуч, далан хувьтай байв. Охины бичвэрийг уншигчид өөрсдөө удахгүй төрөх гэж байгаа болоод ч тэр үү, "Хүүхдээ төрүүлсэн нь зөв. Хүнд хүн илүүддэггүй" юм гэх хандлага давамгайлж, өнөөх нас тогтсон эмэгтэйг "Зовлон үзсэн чинь тэндээ л байгаа биз. Хүний сайхан амьдралд саад хийх гэлээ. Өөрийгөө хичээ" гэж зэмлэсэн байв.
Хүний амьдралыг хөндлөнгөөс дүгнэхэд хэзээд амар байдаг. Гэхдээ тэр охиныг цаашид юу үзэж, ямар зам туулахыг бид таашгүй. Магадгүй бодож, төсөөлж мөрөөдсөн шигээ элэг бүтэн амьдарвал түүнээс сайхан зүйл. Гэхдээ бүх юм эсрэгээрээ эргэвэл, үгүй ядаж охин хүүхдээ төрүүлэх гэж байгаад эндвэл яах вэ. Улаан нялзрай хүүхэд нь үлдлээ гэхэд 16-хан настай аав хэрхэн амьдрах бол. Аль эсвэл ээж, хүүхэд эсэн мэнд яс саллаа гэхэд 16-хан настай аав, ээж амьдралд бэлэн үү. Ар гэрийнхэн, нийгэм тэднийг хүлээн зөвшөөрөх үү гэх мэт олон асуудал дагуулна. Өнөөдөр хайртай байх нэг хэрэг, маргааш амьдралд хөл тавих өөр нэг хэрэг.

Үүнээс үүдэн манай улсад охидын жирэмслэлт, үр хөндөлт ямар байдаг, энэ талаар судалгаа хийдэг эсэхийг эрлээ. Мэргэжлийн хүмүүсийн хэллэгээр 20 наснаас өмнөх төрөлтийг өсвөр насны охидын төрөлт гэдэг аж. Манай улсад хамгийн залуу төрөлт хэдэн настай байсан талаарх болон охидын жирэмслэлт, үр хөндөлттэй холбоотой мэдээлэл хомс юм.
2019 оны байдлаар манай улсад 15485 эх үр хөндүүлсэн байна. Гэхдээ үүнээс чухам хэдэн хувь нь өсвөр насны охид гэх мэдээлэл алга. Харин
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2020 онд гаргасан Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаагаар нийт жирэмслэлтийн 4.4 хувь, үр хөндөлтийн таван хувийг охид эзэлдэг гэх тоон үзүүлэлт байх юм. Үүнийг энгийнээр тайлбарлавал, жирэмсэн 100 эмэгтэй тутмын 4-5 нь өсвөр насны охид байна гэсэн үг. Мөн үр хөндүүлж байгаа 100 эмэгтэйн тав нь өсвөр насныхан байгаа юм.
Харин ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ц.Үржиндэлгэр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Монгол улсад жилдээ 80 мянга орчим төрөлт бүртгэгддэгээс таван хувийг нь өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт эзэлж байна. Өсвөр үеийн жирэмслэлт буюу 15-19 насны жирэмслэлт сүүлийн арваад жилд тогтвортой таван хувьтай байна. Энэ нь жилд 4000 орчим өсвөр насны охид төрж байна" гэсэн бол НЭМҮТ-ийн нөхөн үржихүй хариуцсан мэргэжилтэн С.Гэрэлмаа "2015 онд хийсэн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд сүүлийн жилд жирэмслэлтээ үр хөндөлтөөр дуусгасан эмэгтэйчүүдийн 14.1 хувь нь өсвөр насны охид байна” гэх мэдээлэл өгсөн юм. Энэ бол мэдэгдэж байгаа тоо. Үүний цаана нийгэм дэх байр суурь, нэр хүндээ бодон, жирэмсэн болсноо эцэг эхдээ ч хэлэлгүй үр хөндүүлж байгаа хэчнээн охин байгааг бид мэдэхгүй. Нийт төрөлтийн таван хувийг буюу жилд 4000 орчим өсвөр насны охин төрж байна гэдэг бага үзүүлэлт биш. Дээрх баримт өсвөр насны охид, хөвгүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгааг илтгэж байгаас гадна эцэг, эхчүүдийн хүүхдэдээ зарцуулах цаг хомс, мөн бэлгийн харилцааны талаар хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй, тэднээс нуудгаас энэ бүхэн үүдэлтэй гэдгийг эмч, сэтгэл зүйч нар өгүүлдэг. ДЭМБ-ын мэдээллээс харахад хөгжиж буй орнуудын өсвөр насны охидын дунд хамгийн багадаа 10 сая хүсээгүй жирэмслэлт тохиолддог байна.

Өсвөр насны жирэмслэлт, үр хөндөлт нь цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэлтэй юм. НЭМҮТ-ийн нөхөн үржихүй хариуцсан мэргэжилтэн С.Гэрэлмаа "ДЭМБ-ын мэдээллээр бага болон дундаж орлоготой улс оронд 15-19 насны охидын жирэмсэн үеийн хүндрэл болон төрөх үеийн эндэгдэл нь нас баралтыг тэргүүлж байна. Бие махбодын талаас 20-оос доош насны охид жирэмсэн үедээ манас таталт болон манас таталтын урьтал байдлаар хүндрэх, цус багадалтад орох, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэх зэрэг хүндрэл үүсдэг. Мөн төрсний дараах сэтгэл гутралд орох, айдаст автах, сэтгэл түгших гэх мэт сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсдэг. Нөгөөтэйгүүр, өсвөр насандаа төрсөн охидод нийгэм, санхүүгийн дарамт, шахалт үүсэж, эргээд нийгэмд байр сууриа олоход багагүй хүч хөдөлмөр хэрэгтэй болдог" хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, өсвөр насандаа жирэмслэх, үр хөндүүлэх, амаржих нь эрүүл мэнд, аминд халтай. Мөн нийгэмд эзлэх байр суурь, эдийн засагт ч нөлөөлдөг байна. Иймээс олон улсад өсвөр насны жирэмслэлтээс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн хичээлээр нь дамжуулан боловсрол олгохоос гадна жирэмслэлтээс хамгаалах олон аргыг хэрэглэх болжээ.
| Жилд 4000 орчим өсвөр насны охин амарждаг |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |