• Өнөөдөр 2024-05-06

"Албан байгууллагууд хүмүүсийн 30 хувийг албан газарт, 70 хувийг цахимаар ажиллуулах хэрэгтэй"

2021-01-10,   811

Маргааш /2021.01.11/-аас эхлэн  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.
 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, албан байгууллагууд ажиллаж эхлэх гэж байгаатай холбоотой Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч  байна. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Маргааш зарим байгууллага ажиллаж эхлэх учраас өнөөдөр ариутгал, халдваргүйтгэл цэвэрлэгээг маш сайн хийх шаардлагатай. Мөн ресторан, зоогийн газрууд ажиллаж эхэлнэ. Тэгэхдээ нэг ширээнд нэг хүн суух, үйлчлүүлэгч хоолоо аваад шууд явах байдлаар зохион байгуулах хэрэгтэй.
 
Нийт хүн амын дунд коронавирусийн халдварыг алдахгүйн тулд албан байгууллагууд ажилтнуудынхаа 30 хувийг албан газарт, 70 хувийг цахимаар болон гэрээр ажиллахаар зохион байгуулахыг анхааруулж байна. Албан газрууд нэг өрөөг суллаж, халдварын шинж тэмдэг илэрсэн ажилтан байвал оруулах эрсдэлийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй" гэлээ. 

"Албан байгууллагууд хүмүүсийн 30 хувийг албан газарт, 70 хувийг цахимаар ажиллуулах хэрэгтэй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188