• Өнөөдөр 2024-05-06

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг тусгаарлажээ

2021-01-06,   904

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг өнөөдөр 18:00 цагийн орчимд тусгаарлалтад авсан байна. Тодруулбал, тус эмнэлгээр коронавирусийн халдвартай байж болзошгүй хүн үйлчлүүлсэн аж. 
 
Улмаар тухайн иргэнээс PCR шинжилгээ авч, ХӨСҮТ-д сорьцыг хүргүүлээд байгаа гэнэ.  Шинжилгээний хариу гартал ГССҮТ-ийн эмч, ажилтнуудыг гаргалгүй хөл хорьсон байна.  Өнөөдөр Баянгол дүүрэгт хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Мөн тус дүүрэгт байрлах  “Ачтан-Элит клиник” эмнэлгийн есөн  эмч, ажилтнаас коронавирус  илэрсэн.
 
Түүнчлэн  Баянгол дүүргийн X хорооллын 12 дугаар байрны V орцыг хамгаалалтад авсан талаар Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээлээд буй. Энэ талаар тэд “БГД-ийн III хорооны 30В байрны IV орц, XIX хороо 52 дугаар байрны нэгдүгээр орц, VII хороо 89 дүгээр байр,  VI хороо 51 дүгээр байрны хоёрдугаар орц,  65 дугаар байр, 53 дугаар байр  болон 12 дугаар байрны V орцыг хамгаалалтад авсан. ХӨСҮТ-ийн явуулын шинжилгээ авах баг ирж, иргэдээс шинжилгээ авна" гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг тусгаарлажээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188