Баянзүрх дүүргийн II хороонд байрлах 28/5 байрны оршин суугчаас халдвар илэрчээ. Тодруулбал, тус байрны нэгдүгээр орцонд оршин суух иргэнээс коронавирусийн халдвар илэрч, байрыг хамгаалалтад авч, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "4-5 хоногийн өмнөөс л сэжигтэй тохиолдол илэрсэн гээд иргэдэд мэдээлэл өгсөн. Гэхдээ яг аль орцноос илэрсэн, батлагдсан эсэх нь тодорхойгүй байсан. Харин өчигдрөөс 3-4 цагдаа ирж, иргэдийг байрнаас гаргахгүй нэг цаг орчим болсон. Ингэхдээ "Батлагдсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв халдвар батлагдаагүй бол хамгаалалт авахгүй" хэмээсэн. Тэгээд нэг цаг орчмын дараа хамгаалалт байхгүй болж, цагдаа нар явсны дараа ХӨСҮТ-ийн ариутгалын хүмүүс 2-3 машинтай ирж, халдваргүйжилт хийсэн. Ингэхэд мөн л халдвар батлагдсан эсэх нь тодорхойгүй байж байгаад өнөө өглөө буюу 09:00 цагийн үед дахиад хамгаалалт авчихлаа. Одоогийн байдлаар манай байрны нэг хүнээс халдвар илэрсэн гэнэ. Тухайн иргэн нь гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд одоогийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Өндөр настай, биеийн дархлаа муутай хүн гэж сонссон. Одоогоор нэгдүгээр орцонд хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалт аваад байна. Харин хоёрдугаар байрны оршин суугчид гэрээсээ орж, гарч болж байгаа. Мөн иргэдээс шинжилгээ авах ажил өрнөж байна. Өмнө нь өгсөн ч гэсэн гэрээс нь дахин шинжилгээ авч байгаа. Түүнчлэн иргэд байрны доод талд байрлах дэлгүүрийн худалдагч болон жижүүрийн тусламжтайгаар хүнсээ базааж байна. Иргэд орцны гадна талын үүднээс ирж, хүнсээ авч байгаа. Мөн нэгдүгээр орцны оршин суугчид хогоо үүдэнд гаргаж хаях ёстой бөгөөд ариутгаж, цааш нь тээвэрлэнэ гэсэн. Биднийг 14-21 хоногийн хугацаанд тусгаарлах юм шиг байна" гэх мэдээллийг өглөө. Мөн халдвар авсан иргэн нь хаанаас халдвар авсан нь тодорхоогүй байгаа бололтой. Тус байр нь "Home plaza-1" дэлгүүрийн хойд талд байрладаг.

| Баянзүрх дүүргийн II хороонд байрлах 28/5 байрны оршин суугчаас халдвар илэрчээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |