• Өнөөдөр 2024-05-07

КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХНЫ ВАКЦИНЫГ ДЭМБ-ААС БАТАЛГААЖУУЛЛАА

2021-01-01,   396

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд  (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа. Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна. Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар дамжиж баталгаажжээ. ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүд(SAGE) энэ сарын 5-ны өдөр хуралдаж, энэ вакцинийг хүн амд хэрэглэх талаар тодорхой бодлого, зөвлөмж боловсруулах аж.
 
Эх сурвалж: www.who.int
 
Мэдээллийн холбоос: https://www.who.int/news/item/31-12-2020-who-issues-its-first-emergency-use-validation-for-a-covid-19-vaccine-and-emphasizes-need-for-equitable-global-access

КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХНЫ ВАКЦИНЫГ ДЭМБ-ААС БАТАЛГААЖУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188