• Өнөөдөр 2024-05-08

ХСҮТ: Гаднаас өвчтөн хүлээж авахгүйгээр эмнэлгийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байна

2020-12-25,   668

ХСҮТ-ийн хоёр эмчээс коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Түүнчлэн эмнэлгийн орчинд хөл хорио тогтоосон байгаа юм. Тэгвэл энэ талаар ХСҮТ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэнтэй холбогдож тодрууллаа.
 
-ХСҮТ-д хоёр эмчээс коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоо эмнэлгийн орчинд үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Манайд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн учраас гаднаас өвчтөн хүлээж авахгүй байгаа.  Дотор ажиллаж байгаа ажилчид халдвар хамгааллын дэглэм сахиад хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүддээ тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
 
-Эмнэлэгт нийт хэчнээн хүн тусгаарлагдаад байна вэ?
 
-Манай эмнэлэгт нийт 200 гаруй ортой. Бүх ор хүнтэй байна. Мөн сахиурууд бий. Ажилчдын тоог сайн хэлж мэдэхгүй байна.
 
-Ирэх даваа гараг хүртэл сахиуруудаа солихгүй гэсэн үү?
 
-Тийм ээ. Эмнэлэг өөрөө маш олон хүний төвлөрөл үүсгэдэг газар. Цар тахлын үед төвлөрөл үүсгэхгүй байх арга хэмжээ авч байгаа. Тиймээс сахиурыг солихгүй байх чиглэл өгч байна. Солигдсоны дараа эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, баталгаажуулах бичиг авсны дараа нэвтэрч байгаа. Жил орчим ингэж явсан. Мөн эмнэлэгт оруулж байгаа эд зүйлст хяналт тавьж байгаа.
 
-Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарсан уу?
 
-ХӨСҮТ рүү шинжилгээг явуулсан. Хэзээ хариу гарах нь тодорхойгүй байна. Манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч нар байсан. Манайх ажилчдаа шинжилгээнд хамруулж дуусаагүй байна.
 
 

 


ХСҮТ: Гаднаас өвчтөн хүлээж авахгүйгээр эмнэлгийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188