• Өнөөдөр 2024-05-04

"Энхсаран" сувилалд ажиглалтад байсан иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж эхэллээ

2020-11-10,   1227

      Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, сайдын зөвлөх О.Чимэдсүрэн болон холбогдох албаныхан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагаас ХӨСҮТ-д коронавирусын халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа. Шуурхай хурлаар Эрүүл мэндийн сайд дараах асуудлыг шийдвэрлэлээ.
Үүнд,
  -"Энхсаран" сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д яаралтайгаар тусгаарлахаар боллоо. ХӨСҮТ-д орны бэлэн байдлыг бүрэн хангаж, өнөө шөнөдөө ХӨСҮТ-ийн тусгаарлалтад авч дуусах юм. Бүх орны нөөц, бэлтгэлийг бүрэн хангасан байна. 
-Халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн бүх ажилтан таван сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал авсан. Харин лаборантууд, жолооч нар, вируслогийн ажилчид нэмэлт урамшуулалд хамрагддаггүй байсныг нөхөн олгохоор болов.
-Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслээр бүрэн хангах нөөц байгаа учраас ХӨСҮТ-ийг хэрэгцээт бүх хэрэгслээр хангах,
-Илүү цагаар болон чартер нислэг тосч шөнө, өдөргүй ачаалалтай ажилласан удирдах ажилтнуудын илүү цагийн урамшууллыг олгох,
-Коронавирусын халдварын үед ажиллаж буй ХӨСҮТ-ийн бүх авто машины засвар үйлчилгээ, даатгал зэрэг холбогдох бүх зардлыг ЭМЯ-наас шийдэх,
-ХӨСҮТ-ийн Мэс заслын тасгийн тоног, төхөөрөмжийг сайжруулах, нэн шаардлагатай аппаратуудыг шийдвэрлэж өгөх,
-Эмзүйн албаны агуулах байрны асуудлыг шийдвэрлэх,
-Голомтод ажиллаж буй эмч, ажилчдын амрах байрны хэсгийг илүү тав тухтай, тохилог орчноор бүрдүүлэх төсвийг шийдэж өгөх,
-Коронавирусын халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх,
-ХӨСҮТ-ийн хоёр лифтийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.
 
          Түүнчлэн "Эрх саран" сувиллын газарт тусгаарлагдаж байсан иргэдийг ХӨСҮТ-д яаралтайгаар шилжүүлж буй шалтгааныг маргааш ЭМЯ-ны холбогдох албаныхан 11:00 цагаас албан ёсоор мэдээлнэ гэлээ. 

"Энхсаран" сувилалд ажиглалтад байсан иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 01:44:23
    zochin : estoi zuw yumaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 01:44:21
    zochin : estoi zuw yumaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 01:44:18
    zochin : estoi zuw yumaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188