• Өнөөдөр 2024-05-04

Сүүлийн хоёр хоногт 1242 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

2020-10-30,   389

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.10.30/ мэдээлэл хийж байна. 
 
Сүүлийн хоёр хоногт  ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт  1242  хүнд шинжилгээ хийхэд  коронавирус  илрээгүй.   ХӨСҮТ-д эмчлүүлсэн 53 настай эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжжээ.
 
Монгол Улсад нийт батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгээд байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 27 хүн эмчлүүлж байна. Тэдний найм нь биеийн байдал хүндэвтэр байгаа бол 19 хүний биеийн байдал хөнгөн байна.

Сүүлийн хоёр хоногт 1242 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188