Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг “Ковид-19”-ийн болзошгүй тархалт, эрсдэлд урьдчилан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” ХХК -ийн зүгээс 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй дүйх буцалтгүй тусламж олгохоор боллоо.
Энэхүү тусламжаар НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсад “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг 2021 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлнэ. Тодруулбал, БНХАУ-тай хиллэдэг аймгууд болох Дорноговь, Өмнөговь, мөн Улаанбаатар хотод PCR буюу Полимеразын гинжин урвалын дөрвөн лабораторийг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр байгуулах юм. Түүнээс гадна эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд.анхан шатны эрүүл мэндийн төвүүд дээр телемедицин буюу зайнаас тусламж үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Аравдугаар сарын 1-нд болсон энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагаанд буцалтгүй тусламж үзүүлж буй болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбарын захирал Даниел Воралл, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нар оролцлоо.
“Бүх цаг үед, нэн ялангуяа яг одоо дэлхий дахинаа нүүр тулаад буй цар тахлын үед эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нь нэн чухал юм” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нээлтийн үеэр онцоллоо. Мөн энэхүү төслийн хүрээнд нэвтрүүлэх телемедицин үйлчилгээний ачаар жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмчийн тогтмол хяналтад байх шаардлагатай иргэд хол зам туулахын оронд гэрээсээ, аль эсвэл анхан шатны эрүүл мэндийн төв дээрээс өөрт хэрэгтэй тусламж үйлчилгээг авах боломж нээгдэнэ гэдгийг тэрбээр өгүүлжээ.
PCR лабораториудыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд байгуулна. Эдгээр эмнэлгүүд PCR лабораторитой болсноор аймаг, сумын түвшинд, мөн Улаанбаатар хотод “Ковид-19” халдвар болон томуу, томуу төст бусад өвчин, антибиотикт тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замаар дамждаг халдварт өвчнүүд, мөн цоо шинэ болон дахин идэвхжиж буй халдварт өвчнүүдийг түргэн шуурхай оношлох хүчин чадал нэмэгдэх юм.
| “Ковид-19”-ийг оношлох дөрвөн лаборатори байгуулна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |