Ой аравхан сартайдаа цусны цагаан эсийн цочмог хорт хавдар хэмээх аюулт өвчтэй нь оношлогдож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Э.Сүйжин охины ээж О.Номингоотой уулзсан юм. Хөлд орж, наадан тоглох насан дээрээ Э.Сүйжин охин биедээ баймгүй хүч гарган өвчинтэйгөө тэмцэж байна. Биднийг ярилцаад удаагүй байтал дөнгөж сургуульд орсон том охин нь ээж, дүү хоёр дээрээ ирж таарсан юм. Номингоо охиноо тэврээд л уйлахад “Ээж ээ, та яасан уйланхай юм бэ. Э.Сүйжин хаана байгаа юм бэ ээж ээ” гэж шалгаах охинтойгоо уулзах ч завгүй Номингоо бидэнд цаг гарган ярилцсан билээ.
Э.Сүйжин охин өнгөрсөн зургадугаар сараас хойш байнга халуурч, хоёр долоо хоног алджээ. Өрхийн эмнэлэгт, дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд “Уушгины хатгалгаа байна, ханиад байна, хоолой нь өвдсөн байна” гээд эмч нарын онош таарахгүй байв. Оношийг нь тогтоох гэж явсаар хоёр уушги нь хатгаатай, бөөр нь үрэвсэлтэй, элэг дэлүү нь томролттой гэх оношоор ЭХЭМҮТ-д ирсэн бөгөөд энэ нь хавдрынх нь дагалдах хүндрэлүүд байж. Одоо охин химийн эмчилгээ хийлгэж байна. Эмнэлэгт хэвтсэн цагаас халуун нь огт буухгүй, хүндрүүлсэн антибиотик эм хэрэглэж байгаад саяхан халуурах нь тогтворжоод, химийн эмчилгээгээ эхэллээ хэмээн ээж нь ярив.

Цусны цагаан эсийн цочмог хорт хавдрыг зүсээд авчихаж болдоггүй болохоор хүндрэх тусам биеийнх нь дархлааг тэг болгож, уг өвчнөөр биш гаднын нөлөөгөөр өвчлөх нь ихэсдэг аж. “Манай охин өглөө ханиадтай сэрээд өдөр болоход ханиад нь хүндэрчихлээ. Ойрд хөөрхий охины минь ааш тогтворгүй, байнга уурлах болсон. Аргагүй шүү дээ. Тэр жаахан охин өдөр бүр тариулж байна. Тариулахад том хүн ч яаж өвддөг билээ” гэж ярихдаа ээжийнх нь хоолой зангирч байлаа.
Хүүхдийн хорт хавдрын 95 хувь нь өвчний шалтгаан тодорхойлох боломжгүй байдаг ч сүүлийн хэдэн жил хүүхдийн хорт хавдар ихсэх хандлагатай байгааг хэлж байв.
Зөвхөн Э.Сүйжин охин ч биш, энэ өвчнөөр өвдөж, эмчлүүлж буй хүүхдүүд ЭХЭМҮТ-д олон байна гэнэ. Манай өрөөнд эмчлүүлж байсан сэргэлэн, цовоо хүү гуравхан хоногийн дотор бие нь гэнэт муудаад энэ хорвоог орхилоо. Тэр хүү хөдөөнөөс олгойгоо авахуулахаар ирсэн боловч үрэвсэлээ даахгүй өөд болчихлоо гэж гуниглангуй дурсав. Уг өвчнийг эрт оношилбол Монголд дэлхийн жишгээр химийн эмчилгээ хийдэг учир эмчлэгдэх боломжтой. Харин Э.Сүйжин охины хувьд яаралтай эмчлүүлэх хэрэгтэй ба удвал хавдар тархи руу нь үсэрхийлэх магадлал өндөр учир БНСУ-руу яаралтай явж эмчлүүлэхээр “Хөөрхөн зүрхтэй хамтдаа” аян эхлүүлжээ. Цаг алдалгүй Солонгос Улсад эмчлүүлбэл эдгэх магадлал 90 хувь гэнэ. Э.Сүйжин охины эмчилгээний төлбөрт 800 сая төгрөг хэрэгтэй агаад энэ талаар охины ээж Номингоо “Бид дэлхийн эмчилгээний жишгийг харж, хамгийн багаар нь хандивын сангаа цуглуулж байгаа. Солонгост очиход тусгаарлалтад орно. Тэнд байх зардал, бусад зардлаа өөрсдөө болгох гэж хичээж байгаа. Онгоцонд явахад ч охины биед эрсдэлтэй учир бүхий л арга хэмжээг авч байна. Би Монголын ард түмнээсээ найдваргүй, итгэл үлдээгүй зүйлд хандив гуйгаагүй шүү. Миний охин эдгэрэх боломжтой болохоор гуйж байгаа юм. Бага гэлтгүй 1000, 5000 төгрөг байсан ч бидэнд тус болно. Элэг нэгт монголчуудаасаа бага гэлтгүй сэтгэлийн дэм хүргээсэй гэж хүсч байна. Бид итгэл алдраагүй. Эдгэх боломжтой байхад юу юугүй уйлаад байхгүйг хичээж байна. Бид охиноо эмчлүүлчихээд дараагийн үйлсээ хүүхдийн хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулна гэж шийдээд байна. Хүмүүст захиж хэлэх зүйл гэвэл зургаан сард нэг биш юм аа гэхэд жилдээ ганц удаа шинжилгээнд хамрагдаж байгаасай гэж хэлэх байна. Хүүхдээ хэзээ өвдөх нь үү гэж харах биш эхлээд шинжлүүлчихвэл Монголдоо эдгэрэх боломжтой. Дүүрэг, өрхийн эмнэлэг дээрээ даатгалын дэвтрээ авч очоод л цусны шинжилгээ өгөх боломжтой байхад бид өвдсөнийх нь дараа мэддэг. Монголын эмнэлэг дэлхийн стандартаар химийн эмчилгээг сайн хийж байна. Энэ өвчин эхэндээ шинж тэмдэг илрэхгүй, өөр өвчний шинж илэрч, буруу оношлогдох магадлалтай. Тиймээс аль ойрхон эмнэлэгтээ цусны шинжилгээ өгөөд үзээрэй гэж уриалмаар байна” хэмээн аминчлан захиж байв.
“Хөөрхөн зүрхтэй хамтдаа” аянд нэгдэж, Э.Сүйжин охиныг эрүүл, энх болоход хандив өргөж, сэтгэлээрээ дэмжээрэй хэмээн уншигчдадаа ч мөн уриалъя.
Хандивын дансны мэдээлэл:
Данс эзэмшигч:О. Номингоо
Хаан банк:5027313111
Худалдаа хөгжлийн банк: 410025704
TBD USD: 461003569

| Хорт хавдартайгаа тэмцэж буй Э.Сүйжин охины ээж: Бид итгэл алдраагүй |
|
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, САНСРЫН НИСГЭГЧ М.ГАНЗОРИГ АГСНЫ ТУХАЙ ХОЁР БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-24 15:13:24
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: "Бодь"-ийн оффтeйк гэрээг шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай
2026-04-24 14:46:52
Улсын хэмжээнд мал төллөлт дундаа орж, 11.1 сая төл авч бойжуулжээ
2026-04-24 11:13:07
Цахилгаан хязгаарлах газруудын өнөөдрийн ХУВААРЬ
2026-04-24 11:07:24
ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР
2026-04-24 08:04:28
Чөлөөт бөхийн “U15”, “U20” улсын аварга хоёр дахь өдөр эхэллээ
2026-04-24 08:02:49
Г.Монголжин "САНЬЯА-2026" элсний наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 07:10:00
СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2026-04-24 07:00:00
ХОГОНДОО ДАРАГДАЖ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ АЮУЛД НЭРВЭГДСЭН ГЭР ХОРООЛОЛ
2026-04-24 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ВАЛЮТ ХОВОРДОЖ, "НАЙМАН ШАРГА" НАМ ГҮМ БАЙНА
2026-04-24 07:00:00
132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ
2026-04-24 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-04-24 07:00:00
ШҮҮГДЭГЧ М: ДЭРСЭН ДОТОР ХОЁР ХУРУУ ХЭМЖЭЭТЭЙ ТАРВАГАНЫ ХАР ТОЛГОЙ ЦУХУЙГААД БАЙХААР НЬ БУУДЧИХСАН ЧИНЬ ХҮН БАЙСАН
2026-04-24 07:00:00
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
2026-04-24 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |