Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.6-6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, одоо ч чичирхийлэл мэдрэгдсээр буй. Хэдий газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн юм. Тэгвэл газар хөдлөлтийн үед хэрхэх талаарх мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг хүргэж байна
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
-Тайван бай, үймж сандрах хэрэггүй.
-Аюулгүй газар хоргодох /нуугдах/, дотор хана, булан, даацын багана гэх мэт.
-Газар хөдлөлт эхлэх үед та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх.
-Бат бөх ширээн доогуур орох.
-Цонхноос хол байх.
-Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх.
-Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага.
Газар хөдлөх үед гадна байгаа бол:
-Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох.
-Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэл зогстол машинаасаа гарах хэрэггүй.
-Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, туннелиэс холдох, ил задгай талбай олох.
-Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх.
-Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах.
-Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй.
-Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох.
-Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах.
-Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах.
-Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах.
-Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй.
-Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх.
-Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах.
-Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах.
-Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй.
-Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх.
-Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/.
-Гал гаргаж болохгүй.
-Өөрийн тамир, тэнхээгээ гамнах.
-Шилний хагархай байх тул гутлаа өмсөх.
-Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх.
-Цахилгаанаа яаран бүү залга.
-Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах.
| ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |