Бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Дотоод хэргийн их сургууль бүх төрлийн сургалтаа цахим хэлбэрт шилжүүлээд байна. Мөн улирлын болон явцын шалгалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулаад байгаа юм. Энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын албаны цахим сургалт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Баттөрөөс тодрууллаа.
-Засгийн газрын тогтоол гарч, бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ хичээлийн жилийн сургалт, шалгалт, шүүлгүүдийг цахимаар зохион байгуулж байна. Энэ бүхнийг сургалтын ямар программ ашиглаж, хэрхэн зохион байгуулж байна бэ?
-Манай Дотоод хэргийн их сургууль 2019-2020 оны хичээлийн жилд Шинжлэх ухаан технологийн их сургуулиас нэвтрүүлсэн "Х Cloud” сургалтын программыг хэрэглэж байсан бол 2020 оны хичээлийн жилээс "Emind” программыг ашиглаж байна. “Emind” программыг ашигласнаар багш нарын байршуулсан бүхий л хичээл, дата мэдээллийн бааз нь сургуулийн сервер дээр байршиж, сонсогч, суралцагч нар цаг хугацаа, оройн зайд баригдахгүйгээр хичээлээ үзэж судлах, суралцах боломжоор хангагдсан. Мөн бусад сургуульд нийтлэг ашиглаж байгаа "Zoom” аппликэйшн, "Google class” зэрэг программуудтай ажиллагааны хувьд төстэй цахим сургалтын хэлбэрийг ашиглах боломж бүрдүүлж, 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс программын тус хэсгийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
-Хэчнээн хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулж байна вэ?
-Нийтдээ үндсэн 13 хөтөлбөрийн давхардсан тоогоор 600 гаруй хичээлийг цахимаар явуулж байна. Үүн дээр нэгдүгээр улирлын явцын болон улирлын шалгалт, шүүлгүүдийг "Emind” программаа ашиглаж авсан. Мөн тeстийн хэлбэрээс гадна хэд хэдэн төрлөөр шалгалтыг зохион байгууллаа. Одоогийн байдлаар нийт 241 удаагийн шалгалт зохион байгуулсан. Үүнд сэдвийн шүүлэг, улирлын шалгалт, түр сургалтын болон төгсөлтийн шалгалтууд багтсан байгаа.
-Нийт хэдэн суралцагч энэ программыг ашиглаж байна вэ?
-Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын 2100 гаруй сонсогч, суралцагч хамрагдаж байна. 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс бусад курс, дамжааныхан үргэлжлээд хамрагдана. Цахим сургалтын давуу тал нь суралцагч заавал танхимд ирж суралцан, цар тахлын халдвар нэмэгдэж байгаа энэ үед бөөгнөрөл үүсгэхгүйгээр суралцах боломжтой.
Мөн манай сургуулийн суралцагч нарын багагүй хувийг практик дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар эзэлдэг. Иймээс ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хичээлээ үзэж, судлах бүрэн боломжтой. Бичгээр өгөх боломжгүй, заавал биеэр хийж гүйцэтгэх хичээл, шалгалтуудын хувьд "Emind” программ ашиглаад, багштайгаа шууд дүрсээ харж, үзүүлэх боломжтой болж байгаа гэдгээрээ онцлогтой.
2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд өдрийн ангийн 56, эчнээ 10, нийт 66 дамжаанд 1282 багц цагийн хичээл сургалтыг "Emind” программаар явуулахаар төлөвлөөд байна.
| Цагдаагийн дэслэгч Э.БАТТӨР: 620 орчим хичээлийг цахимаар орж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |