• Өнөөдөр 2024-05-18

Л.ЭНХ-АМГАЛАН: Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх хүсэлт гаргасан

2021-02-03,   801

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар тодруулга өглөө.
 
-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, ерөнхий боловсролын II  улирлын хичээлийг цахимаар хичээллүүлж эхэлсэн. Хөдөө орон нутгийн сурагчдын хичээлийг танхимаар оруулж болохгүй  юу?
 
-Бид танхимын сургалтыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж байгаа. Отроор явсан 20 гаруй өрхийн хүүхэд бий. Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл байдлыг харж байна. Оргил тархалтын үеийг хоёрдугаар сар гэж үзэж байгаа юм. Гуравдугаарт, Цагаан сарын үеэр хөл хорио тогтоож магадгүй байна. Үүнийг үндэслэж, танхимын сургалтыг хойшлуулах саналтай байгаа. Гуравдугаар сар хүртэл бэлтгэлээ сайтар хангаж, хичээлээ эхлүүлэх шаардлагатай байна.
 
-Гуравдугаар сард эхлүүлэх боломжтой гэж харж байна уу?
 
-Бүх шатны сургуульд хичээлийн хоцрогдол их байна гэх судалгаа гарсан. Сургалтын байгууллага жилд 165-180 хоног хичээллэх ёстой. Өнгөрсөн жил 80 гаруй хоног нь цахимаар хичээллэсэн байна. Үүнээс болоод сургалтын 70-80 хувь нь хоцрогдолд орчихсон. Санаа зовоож байгаа асуудал нь цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүд. Одоо 174 мянган хүүхэд теле, цахим хичээлд хамрагдах боломжгүй гэх судалгаа бий. Нийслэлд гэхэд 30 мянга гаруй  өрх цахилгаанд холбогдоогүй байна. Эдгээр өрхийн хүүхдүүд теле, цахим сургалтад хамрагдах боломжгүй байна гэсэн үг. Дэлхийн 130 гаруй улс “Ковид-19”-ийн нөхцөлд байгаа ч ерөнхий боловсролын сургуулийн хичээлээ явуулж байгаа юм билээ. УОК-ын хуралдаанаар гуравдугаар сарын 1 гэхэд улс даяар танхимын хичээлийг эхлүүлэх саналаа илэрхийлсэн.
 
-Нийслэлд ч ялгаагүй ирэх сараас эхлүүлнэ гэсэн үг үү?
 
-Нийслэлд нэг л асуудал бий. Зарим ерөнхий боловсролын сургуулийг PCR шинжилгээний төв болгочихсон байгаа. Тиймээс ариутгал, халдваргүйтлийг гуравдугаар сар хүртэл хийх шаардлагатай. Ирэх баасан гарагт хотын захирагчтай ажиллаж, нийслэлд хичээл эхлүүлэх асуудлаар санал солилцоно.
 
 

Л.ЭНХ-АМГАЛАН: Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх хүсэлт гаргасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-04 16:41:17
    Н.ЛХАГВАДОРЖ : ОЛНЫ ӨМНӨ НЭГ ЮМ ЯРЬЖ, ДАЛДУУР ӨӨР ЮМ ШИВНЭДЭГ ЭРХЭМ ГИШҮҮД ДААНЧ ОЛОН ЮМ ДАА. ,
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188