Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт хоёрдугаар сарын 1-нд дуусаж, хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар судалж, шийдвэр гаргаж байгааг тодотгох хэрэгтэй. УОК-ын шуурхай штабын дэргэд байгуулагдсан эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнг харж, хичээл сургууль эхлүүлэх талаар шийдвэр гаргаж байна. Хоёр, гуравдугаар сард Улаанбаатар хотод цар тахлын нөхцөл байдал хумигдахгүй гэж үзсэн. Тиймээс нийслэлд танхимын сургалтыг эхлэхгүй. Харин хөдөө орон нутгийн тухайд ойрын сарын цаг агаарын төлөв байдал, ханиад томууны дэгдэлтийн судалгаанд үндэслэн шийдвэр гаргаж байна. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн аймгуудын талаар судалгаа авч, хоёрдугаар сарын 15 хүртэл цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа.
Цахим хичээлийг эхлүүлэхдээ багш, ажилчид, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулсан. Судалгаанд оролцогчдын 16 хувь нь хоёрдугаар сарын 1-нээс хичээл эхлүүлэхийг дэмжиж, 24 хувь нь тахал гараагүй бүс нутагт хичээлээ эхлүүлэх нь зөв гэж үзсэн бол тодорхой хязгаарлалттай хичээллүүлэхийг 20 хувь нь дэмжжээ.
Харин сурагчдын 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзэж байна гэх хариу өгсөн. Тиймээс БШУЯ-наас хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалт буюу цахим, теле хичээл эхлүүлэх шийдвэр гаргаад байна. Цахим хичээлийн хуваарь удахгүй гарах бөгөөд теле хичээлд хамрагдах боломжгүй хэсэгт харьяа боловсрол, соёлын байгууллагууд арга зүйн зөвлөмж өгч ажиллана. Цаашид танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх талаар УОК, Засгийн газар шийдвэр гаргана. Ногоон бүс болгон зарласан аймаг, сумдад давтлага хичээл явуулахыг зөвшөөрч байгаа” гэлээ.
| Хоёрдугаар улирлын хичээлийг ирэх сарын 1-нээс ЦАХИМААР эхлүүлэхээр боллоо |
|
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо
2026-07-11 20:38:09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал өндөрлөв
2026-07-11 20:36:36
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Монгол морины тамга
2026-07-11 20:05:53
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Хүй долоон худгийн бяцхан наадамчид
2026-07-11 19:41:37
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |