• Өнөөдөр 2024-05-08

Францын уран зохиолын "Дэлхийг орчуулахуй" фестивальд монгол зохиолчдын бүтээлийг танилцуулжээ

2022-10-05,   381

          Францын Уран зохиолын "Дэлхийг орчуулахуй" фестивальд монгол зохиолчдынхоо бүтээлийг танилцуулжээ.

  Тодруулбал, тус фистевальд Монголоос Р.Мөнхзул илтгэл тавьжээ. Тэрбээр Францад жил бүр болдог  уран зохиолын "Дэлхийг орчуулахуй" фестивальд  аравдугаар сарын 1-ний   бямба   гаригт   уригдан   оролцлоо. Гурван   өдөр   үргэлжилдэг   тус фестивальд энэ жил илтгэл тавьж, дугуй ширээний ярилцлагад орохоор уригдсан 100   гаруй   орчуулагч, зочдын   нэг   болж   монгол   зохиолчдынхоо бүтээлээс танилцуулсандаа баяртай байна. Орчуулсан бүтээлээс монгол судлаач Анна бид хоёр монгол, франц хэлээр уншиж  байхад танхимд суусан зарим хүн нулимсаа арчиж, зарим хүн монгол хэл ямар сонсголонтой юм бэ гэж дуу алдахыг сонсоод өөрийн эрхгүй сэтгэл догдоллоо. Монголын   уран   зохиолын   дээжээс  танилцуулах   боломж   олгосон VO-VF фестивалийн хамт олонд болон BULAC номын сангийн ажилтан Clotilde Monteiro, Anna Dupuy нарт, түүнчлэн биднийг дэмжихээр ирсэн Франц дахь Монголын ЭСЯ-ны хамт олонд баярлалаа" гэв.
 

Францын уран зохиолын "Дэлхийг орчуулахуй" фестивальд монгол зохиолчдын бүтээлийг танилцуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188