• Өнөөдөр 2024-05-05

Сурагчдын олимпын наадамд Монгол Улс анх удаа оролцохоор болжээ

2022-05-14,   303

     Сурагчдын XIX олимпын наадам болох "Гимназиад-2022"-ыг энэ сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
 
      Олимпын наадамд Монгол Улс анх удаа оролцох бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин дасгалжуулагчийн хамт Франц улсыг зорино. Монголын сургуулийн спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өчигдөр хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүссэн юм.

    Сурагчдын олимпт 69 орны 3662 тамирчин оролцох бөгөөд спортын 20 төрөлд өрсөлдөнө. Манай улсаас жүдо бөхийн төрөлд Д.Номин, Б.Батдаваа нар оролцох юм. БШУ-ы дэд сайд тамирчидтай уулзах үеэрээ спорт бол хүүхдийг зөв төлөвшил, хүмүүжилтэй, эрүүл чийрэг болгодог. Иймдээ ч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, секц дугуйланг хичээллүүлэх гээд бодлогоор анхаарч ажиллаж байгааг онцолсон.

    Цаашид сурагчдын олимпт оролцох тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, спортын төлөвшлийг бий болгох чиглэлд Монголын сургуулийн спортын холбоотой хамтарч, дэмжиж ажиллана гэдгээ онцолсон юм.

Сурагчдын олимпын наадамд Монгол Улс анх удаа оролцохоор болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188