Эх хүн гэдэг үрээ тэнтэр, тунтар алхаад унахад нь дэлхий унах мэт уулга алдан сандарч, тэнд энд гишгээд ойчиход нь орчлон хазайх шиг барьц алддаг гэдэг. Хоёрхон настай хүү тэнтэр, тунтар алхаад биш, тэсгэм хүйтэн өвлийн өдөр жижигхэн биедээ ахадсан техникт мөргүүлж, холын хол шидэгдсэн өр өвтгөм түүхийн эзэн, “Токио-2020” паралимпийн наадмын хөнгөн атлетикийн 100 метрийн төрөлд хүч сорьж буй Пүрэвцогийн Энхманлайг “Түүчээ” буландаа онцоллоо.

Тэрбээр хөнгөн нэртэй хүндхэн спортод гараа тавиад өдгөө 11 жил болжээ. Гараа гэж хэлсний учир нь тэр автомашины осолд орсны улмаас нуруундаа хүнд гэмтэл авч хөл дээрээ дахиж гишгээгүй юм. Амьд явахаас бусад бүх эрх нь зөрчигдсөн ч тэр хэнийг ч буруутгаагүй өдийг хүрсэн. Автын осолд орж, сумынхаа эмнэлэгт эмчлүүлээд хөнгөн бэртэл гээд хөдөө гэр рүүгээ буцаж байсан гэдэг. Харин ээж нь “Энэ хөнгөн гэмтэл биш байна. Зүгээр гүйгээд явж байсан хүүхдийн хөл мэдээгүй болчихлоо” гэж Улаанбаатар хот руу хүүгээ тэврээд ирж байжээ. Мэргэжлийн эмч нар “Нуруундаа бэртэл авч удсаны улмаас нугасны цус хуралтыг авах хугацаа хэтэрсэн. Хөл дээрээ дахин алхах боломжгүй” гэх хариу өгсөн байна. Сонсохоос ч чих халшрам хамгийн уйтай, харууслын мэдээ сонссон 1994 оны өвөл тэдний амьдралыг бүхэлд өөрчилжээ.
Амьдралын эрхээр өөрийгөө хөгжүүлж, багахан ч болов нийгмийн амьдралд “хөл” тавих гэж нийслэлийг бараадаж байжээ. Тэрбээр “Би Хэнтий аймгийн Биндэр суманд төрж, Онон голын хөвөөнд хүн болсон. Хөдөө гэрт маань өвлийн идэш авахаар очсон хүний машинд би дайруулж, хөл мэдээгүй болсон. Ийм л хувь тавилангаар хорвоог дуусгах тавилантай юм байлгүй гэж бодож явдаг. Санаатайгаар намайг дайраагүй болохоор хэнийг ч би буруутгахгүй. Хүний амьдрал учраас жамаараа л амьдарч явна. Ямар ч гэсэн тэмцэгч байх сан л гэж хичээдэг дээ” гэв. Түүний хүүхэд нас бусдын адил гүйж харайж өнгөрч чадаагүй ч тэр одоо бусдаас дутахгүй өөрийн гэсэн ертөнцтэй нэгэн болжээ. Түүнийг Улаанбаатарт ирээд Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт байдаг. Хоёулаа тийшээ явж тэмцээн үзэх үү” гэж өөртэй нь адилхан ах хэлэхэд дуртай нь аргагүй явж, амьдралынхаа хамгийн жаргалтай мөчтэй учирч байсан гэж тэр хэлсэн. Тэр үеэс л пара хөнгөн атлетикийн спортын гүйлтийн төрлөөр хичээллэх суурь нь тавигдаж, өнөөдрийг хүртэл энэ спорттой амьдралаа холбож, өдгөө “Токио-2020” паралимпийн наадамд оролцохоор эх орноосоо мордоод байна. 1994 оны өвөл сонссон гунигтай, итгэж чадамгүй, хар дарсан зүүд шиг мэдээ түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн ч тэр өнөөдөр зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртлоо..jpg)
Тэрбээр “Анх хөнгөн атлетикийн тэргэнцэртэй гүйлтийн төрөлд хичээллэж эхэлж байхад хэцүү юм их байсан. Гэхдээ би хэцүүг биш аль сайхан болгоныг ярихыг хичээдэг. Спортоор хичээллэж эхэлснээс хойш амьдралыг аль болох гэрэл гэгээтэйгээр харах гэж оролддог болсон. Хөнгөн нэртэй ч хүндхэн спортоор би байтугай эрүүл хүн ч хичээллэх хэцүү шүү дээ. Анх 42 километрийн зайны марафонд гүйж байхад надад яг нисэж байгаа мэт санагдаж билээ. Бас өөрийнхөө хурдан гүйж байгааг мэдрэх нь морин дээр давхиж байгаатай адил санагдаж байлаа. Хүмүүс хөлөөрөө гүйгээд 42 километрийг дуусгаж байхад би гараараа гүйж замаа дуусгасан. Миний багийн мөрөөдөл хөнгөн атлетикийн тамирчин болох байсан юм. Би гараараа энэ мөрөөдлөө биелүүлж яваа. Би спортын гэх тодотголд дэндүү хайртай. Бэртлээсээ болоод холын зайнд уралдаж чадахгүй байгаа. Ойрын зайнд л уралдаж байгаа” гээд инээмсэглэв.
Одоо бүүр ч их хүүгээрээ бахархаж, сэтгэл нь баярлаж, дээлийнх нь захыг мушгиж суугаа болов уу. Хүүгийнх нь мөрөөдөл тэдний мөрөөдөл болсон биз ээ.

Түүнд яваагүй газар, уулзаагүй эмч байхгүй. Өөрийнх нь төлөө манддаг нар шиг аав, ээжийнхээ их тэвчээр, хөдөлмөрч зангийнх нь зах зухыг өвлөөд төрчихсөн азтай хүү гэж өөрийгөө тодотгосон юм. Хэрэв шантардаг, тэвчээргүй нэгэн байсан бол ижий, аавыгаа бүр ч илүү зовоох байсан байхдаа гэж тэр ярив. Хүү нь өөрийнхөө ертөнцөд эгэл амьдарч байгаа учраас аав, ээжийнх нь сэтгэл хааяа ч гэсэн тэнийдэг байх. Одоо бүүр ч их хүүгээрээ бахархаж, сэтгэл нь баярлаж, дээлийнх нь захыг мушгиж суугаа болов уу. Хүүгийнх нь мөрөөдөл тэдний мөрөөдөл болсон биз ээ.
Спорт тэр дундаа пара спортын тамирчин байна гэдэг хэцүү. Хөрөнгө мөнгөнөөс эхлээд маш их зүйл шаардагддаг аж. Монголд П.Энхманлайтай адилхан нуруу, нугасны бэрхшээлтэй хүн олон байдаг гэнэ. Тэдний зарим нь хөнгөн атлетикийн спортыг сонирхдог ч техник хэрэгсэл буюу гүйлтийн тэргэнцэр байхгүйн улмаас мөрөөдлөө биелүүлэх нь ховор ажээ. Учир нь, өөрийнх нь хэрэглэдэг гүйлтийн тэргэнцэр нь ойролцоогоор хорин сая төгрөг бөгөөд улсын мэдэлд ганцхан ширхэг байдаг гэнэ.
Тэрбээр “Хөрөнгө мөнгөгүйгээс болоод хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй олон залууг харж байлаа. Манай улс бидэн шиг тамирчдыг дэмжихдээ тааруу. Би олон орон руу явж бэлтгэл сургуулилалт хийж байсан. Тэнгэр газар шиг өөр ертөнц байдаг. Гэхдээ нэг үеэ болбол дэмждэг болоод байна. Би өөрийнхөө сайнд гүйлтийн тэргэнцэртэй болчихсон юм биш ээ. Гадаадад байдаг монголчууд маань нэгдэж 2017 онд надад одоо хэрэглэж байгаа тэргэнцрийг маань бэлэглэсэн. Одоо бол миний сайн найз минь болсон доо” гэлээ. 2010 онд хамгийн анхны тэмцээндээ оролцож хүрэл медаль хүртэж байсан тэрбээр улсын аваргад есөн жил түрүүлээд байгаа гэнэ. Мөн олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнд оролцохдоо медальгүй ирж байсан түүх ховор гэнэ. Түүнчлэн тэрбээр 2017 оноос хойш улсын үндэсний шигшээ багт багтаж, бэлтгэлээ базааж байгаад олимпын наадмыг зориод байна. Түүний олон улсад эзэмшдэг 100 метрийн зайны хурд нь 16 секунт гэсэн.
Тэрбээр “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцож, олимпын наадмын эрх өвөртөлсөн цөөхөн тамирчны нэг. Энэ тухайгаа “Эр хүний цээжин дотор эмээл, хазаартай морь багтдаг бол миний сэтгэлд олимп багтаж байна шүү дээ. Олимпын эрх олгох гурван тэмцээнд оролцож, эрхээ авсан. Би хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг үгэнд үнэн голоосоо дургүй ээ. Яагаад бид хөгжиж болохгүй гэж бодогдоод байдаг юм. Анх гудамжаар явахаар хүмүүс энэ нэг гуйлгачин гуйлга гуйгаад явна. Эсвэл юм сурах гээд очихоор “Чи чадах уу” гэсэн янзтай харьцдаг байв. Гэхдээ би тухайн үед нийгэмшээгүй байсан болохоор эмзэг байсан байж магад. Одоо бол хэн ч намайг тэгж харахгүй, харин ч сайн дэмжиж байгаа юм шиг санагддаг болсон” гэсэн юм.
.jpg)
П.Энхманлай эхнэр охины хамт амьдардаг. Одоогоос хоёр жил гаруй өмнө охинтой болж, аав гэх эрхэм алдар, бас хариуцлагатай нүүр тулжээ. Тэрбээр “Аав болох дэндүү сайхан байсан. Би чинь амьд, хүний ертөнцөд бусадтай хамт амьдарч байгаа хүн шүү гэж мэдэрсэн. Байгаагаасаа илүү хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ч мэдэрч байлаа.Тэр үеэс би зогсох ёсгүй гэдэг бодлыг толгойдоо бүр мөсөн суулгасан” хэмээв.
Монгол Улсынхаа төрийн далбааг дэлхийн өнцөг булан бүрт мандуулчихаад тэр багшийн суудалд шилжинэ гэнэ. Тэрбээр “Ирэх намраас сургуульд сурах санаатай. Би чинь ерөнхий боловсрол ч эзэмшээгүй хүн шүү дээ. Тэгэх ч боломж байгаагүй. Миний спортын ертөнц хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед би гэр бүлээ хэрхэн тэжээх вэ гэдэг асуудал бий. Энэ тухай бодож дууссаны эцэст би сургуульд сурахаар болсон. Багш болж өөр шигээ олон хүүхдийг бэлдэж, зорилготой болгоно гэдэг том зорилт тавиад байна” гэлээ.
Мөн тэрбээр машиныхаа хөгжмийг чангалаад давхиж, гараараа хурдан гүйж, алаг үрээ тэвэрч, аав ээждээ үнсүүлж байхдаа аз жаргалыг дээдийн дээдээр мэдэрдэг тухайгаа хэд хэдэн удаа давтан хэлж байлаа. Хичээгээд ч чаддаггүй өдөр түүнд олон байсан. Тэр чадах хүртлээ явж буй жирийн бус жинхэнэ тэмцэгч гэлтэй. Тэрбээр “Токио-2020”-д оролцож ирээд, төрийнхөө далбааг мандуулсныхаа дараа дахиад уулзахын ерөөл өргөв.
| ХУРД ЭЗЭГНЭГЧ |
|
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |