Булаг ундарч, тэр нь гол болтлоо урсан, хөлдөн мөсжиж, өвлийн тэсгим хүйтэнд айлууд усан дунд амьдарч байна гэсэн мэдээллийн мөрөөр бид Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Баянбулаг хэсгийг зорилоо. Уур, манан савсаж, хаашаа л харна хашаа дүүрэн мөс биднийг угтав. Идэр есийн хүйтэнд иргэд гэрийнхээ гадаа хүрз, лоотуу барьчихсан, хамаг байдгаараа мөс нүднэ. Арав гаруй жил амьдарсан хашаа, байшингаа усанд автуулахгүй байх нь тэдний өнөөдрийн гол зорилго гэлтэй. Айлуудын олонх нь хашааныхаа үүднээс хоёр алхам ч холдох боломжгүй болтлоо мөсөнд автжээ. Хэрэв хоёр алхвал мөс тас няс дуугарч, цөмрөх аюултай.
Баянбулаг хэсгийн хоёрдугаар гудамжинд 100 гаруй айл амьдардаг. Энэ хавьд сарын өмнөөс булаг задарч, мөсөнд автжээ. Энэ талаар Баянбулаг хэсгийн хоёрдугаар гудамжны иргэн Т.Зундуй гуай “Зундаа бол нарийхан булаг урсдаг юм. Манайх энд 10 гаруй жил амьдарч байгаа. Энэ хугацаанд булаг ийм өргөн болж, тошин хальж, айлуудын хашаа руу орж байгаагүй. Гэтэл энэ жил гэнэт л ийм өргөн болж, энэ хавь тэр чигтээ усанд автчихаад байна. Сүүлийн хоёр хоногт Баянбулаг хэсгийн хоёрдугаар гудамж тэр чигтээ мөсөн далай болж, гудамжаар явах аргагүй боллоо. Гэр рүүгээ ус оруулахгүйн тулд өдөржин гадаа хүрз, лоотуу барьж, мөс цоолох арга хэмжээ авч байна. Геодези, усны барилга байгууламжийн газраас хүмүүс ажиллаж байгаа хэдий ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа. Том машинаар энэ хавийг тэр чигт нь ухаж, мөсийг хөрс рүү гадагшлуулсан ч ус харин ч бүр нэмэгдэх боллоо. Хүүхдүүд эхнээсээ жиндэж, ханиад хүрч, хоолой нь өвдөж, байдал өдрөөс өдөрт дордож байна” хэмээн халаглан ярьсан юм. Тэрбээр 70 нас хүрч байгаа хэдий ч өөрөөс нь өөр хашааг нь уснаас хамгаалах хүн байхгүй болохоор ингэж зогсож буйгаа учирласан.
Харин хашааныхаа үүдэнд голын урсгалын сувгийг манаж байгаа иргэн олон байв. Арай чүү цоолсон булаг нь урсаж байгаа эсэхийг манаж, булгийн урсгалын сувгийг нээлттэй байлгах нь тэдний ажил биш ч ингэхээс өөр арга байхгүй. Энэ талаар нэгэн иргэн “10 гаруй жил амьдрахдаа ийм зүйл болж байгааг үзээгүй. Айлуудын олонх нь нүүгээд явсан. Дулаан байр хайгаад л явсан байх. Манайх гэхэд “Хилчин” хотхонд айлын хажуу өрөө түрээсэлж байгаа. Өдөртөө ирж хашааныхаа үүдэн дэх мөсийг зөөдөг ажилтай. Өдрөөс өдөрт л ус нэмэгдэж, хашаа руу нь түрж орж байгаа юм чинь явахгүй гээд ч яах билээ. Нялх хүүхдүүдтэй айлууд хэцүүдэж байна. Түргэн тусламжийн машин үүгээр ирнэ гэж саналтгүй. Айлууд хашаанаасаа ч гарах эрхгүй л хөхөө өвлийн хүйтэнд сууж байна. Тошин хальж байгаа учраас машинтай битгий хэл явган хүн явахад ч цөмрөөд байгаа. Арга буюу мөсөн дээгүүр явж байгаа иргэдийн гутал, хувцас усан гүзээ болж байна” гэв. Түүнтэй адилхан хажуу өрөө, нийтийн байранд толгой хорогдож байгаа олон айл бий гэнэ.

Хөрсний ус зайлуулах шугам хийснээс болж айлууд усанд автаж байна гэв
Харин тус хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч гэж хүн энэ хөндийд ажиллаагүй удаж байгаа гэдгийг иргэд хэлж байлаа. Угтаа өдийд хорооны Засаг дарга албатуудаа дагуулаад атга шороо ч болтугай асгаад явж байх цаг. Гэтэл энэ хөндийд төрийн дөрвөн алба хаагч, хэдэн иргэн л өдөр шөнөгүй устай “ноцолдож” байна.
.jpg)
Усан дунд амьдарч иргэдийнхээ төлөө ямар ажил хийж байгаа талаар тодруулахаар Сонгинохайхан дүүргийн 26 дугаар хороог зорив. Биднийг очих үеэр хороо хүн хүлээж авахгүй, Засаг дарга, хэсгийн ахлагч нь эзгүй байлаа. Бид тус хорооны Засаг дарга Н.Батбаяртай утсаар холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулахад “Би ажлаа хүлээж аваад дөнгөж нэг сар болж байгаа бөгөөд танилцах шатандаа явж байна. Хороо болон дүүргээс хамтарч мөстсөн айлуудад зохих арга хэмжээ авсан. Тухайлбал, Геодези, усны барилга байгууламжийн газар руу санал хүргүүлсэн байгаа. Манай хорооны нутаг дэвсгэрт ус зайлуулах шугам сүлжээ байхгүй. Булгийн ундарга дээр буусан нь иргэдийн буруу шүү дээ. Тэнд байгаа айлуудын олонх нь оршин суух зөвшөөрөлгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг яах ч билээ. Өвөл ингэж байгаа юм чинь хавар байдал бүүр хэцүүднэ гэдгийг иргэдэд анхааруулж хэлсэн. Захаасаа зарим айл нь ухамсарлаад нүүж байгаа. Хорооноос зохих шатны арга хэмжээг авч байгаа. Дээш нь мэдэгдэхээс өөр арга хэмжээ авч чадахгүй. Хороо техник, хэрэгсэл байхгүй, төсөв, санхүү байхгүй” хэмээн уцаарлав.

Хөхөө өвлийн хүйтэнд иргэд нь хүйтэн булгийн усанд “живж” байгаа нь Засаг даргад нь огтхон ч хамаагүй бололтой. Өөрөөр хэлбэл, хараад суухаас өөр эрх мэдэл тэдэнд үгүй гэнэ. Тэгээд бүр булгийн ундарга дээр буусан нь иргэдийн буруу хэмээн хээв нэг хэлээд сууж байх юм. Булгийн ундарга дээр буусан нь буруу байж болох ч энэ нь Засаг дарга гараа хумхиад сууж болно гэсэн үг биш.









| Хотын дарга аа, коронавирус бус, булгийн ундарга иргэдийн амийг авах нь |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |