Өглөө эрт мах худалдааны “Хүчит шонхор” захад очиход хөл хөдөлгөөн ихтэй. Орон нутгийн дугаартай ачааны машинууд тэвшээ нээж, “Ууц байна шүү, ярьж хөөрөөд гайгүй өгчихнө” хэмээн нэгнээсээ уралдах шахам хашхирах аж. Энэ үед 70 гаруй насны өвгөн, эмгэн хоёр тортой мах дамжлаад явах зуураа “Энэ жил цагаан сарын бэлтгэлээ эртхэн базааж авъя. Үгүй бол өнгөрсөн жил шиг юм болно. Цагийг нь тулгаад авахаар хамаг юм ховордоод үнэд ороод хэцүү юм билээ. Хүүгийн өгсөн нөгөө мөнгөөрөө сайхан ууц тавья. Айл гэрийн өнгөтэй, өөдтэй байгааг ууцаар нь шинждэг” хэмээнэ. Тэднийг угтан орон нутгийн махны худалдаачид “Сайхан ууцнууд байна шүү, эмээ, өвөө хоёр минь. Сайхан яриад хямдруулаад аваарай. Ширээн дээр бол чимэг, айл гэрт бол нүнжиг даах сайхан ууцнууд шүү” гээд найр тавьж байлаа. Өвгөн үзэж, үзэж хамгийн том ууц руу зааж “Үнэ нь хэд вэ, хүү минь” гэхэд худалдаачин “Энэ ууц бол 480 мянга гэж байна. Та авах уу” гэв. Өвгөн эмгэн хоёр шивнэх шахам ярилцаж хэсэг зогсоод “За хүү минь авъя. Жаахан хямдруулах юм байгаа биз дээ” гэхэд худалдаачин “Тэгэлгүй яах вэ. Та хоёр наад ууцаа 460 мянгад ав” гэв. Өвгөн хань руугаа толгой дохиж “Мөнгийг тоолоод өг” гээд цааш үргэлжлүүлэн “Хүү минь ахынх нь машин энүүхэн доор бий. Аваачаад өгч болох уу. Ах нь өргөж дийлэхгүй байх” гэхэд худалдаачин “Бололгүй яах вэ” хэмээн мөнгөө тоолж авлаа. Хэсэг хугацааны дараа “Хүчид шонхор” захын хөл хөдөлгөөн хэд дахин нэмэгдэж, худалдан авагчид зөрөх зайгүй шахам боллоо.

Тэднийг угтан орон нутгийн махны худалдаачид “Сайхан ууцнууд байна шүү, эмээ, өвөө хоёр минь. Сайхан яриад хямдруулаад аваарай. Ширээн дээр бол чимэг, айл гэрт бол нүнжиг даах сайхан ууцнууд шүү” гээд найр тавьж байлаа.
Сар шинийн баяр хаяанд ирсэнтэй холбоотойгоор иргэд мах худалдааны захыг зорьж буй. Хэдийгээр ажлын өдөр ч гэсэн зах хөл хөдөлгөөн ихтэй. Орон нутгаас зорин ирсэн малчид машины тэвшин дээрээс махаа борлуулна. Харин баруун хэсгийн агуулахыг тус захын худалдаачид эзэлсэн байх. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас малчид өөрсдөө ууц, мах тээвэрлэн авчирч худалдах боломжтой болсон юм. Энэ жилийн хувьд Дорнод, Өвөрхангай, Дундговь, Төв, Архангай, Булган аймгийн малчид мах борлуулахаар тус захад ирсэн гэнэ.

Ууц борлуулж буй Булган аймгийн малчин " Би энэ жил 100 гаруй ууцны мах авчирснаас одоогоор 20 гаруйг нь борлуулаад байна. Өмнө нь нийслэлд ирээд ченжүүдэд махаа зарчихдаг байсан бол сүүлийн жилүүдэд өөрөө махаа худалдаалж байгаа. Ууц жингээсээ шалтгаалан 280-480 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Энэ жил хувьд манай нутагт цас ихтэй байна. Хэдий тийм ч гэлээ мал тараг хүчээ алдаагүй байгаа. Аль болох хэрэглэгчдэд сайн мах борлуулах санаатай зогсож байна" гэлээ. Үүнээс гадна, тус төвийн худалдаачид худалдан авалт сайн өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн ихтэй байгааг хэлж байв. Мөн орон нутгийн худалдаачдаас иргэд ууц авах нь их байгаа гэнэ.
худалдаачид худалдан авалт сайн өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн ихтэй байгааг хэлж байв. Мөн орон нутгийн худалдаачдаас иргэд ууц авах нь их байгаа гэнэ
.jpg)
Цагаан сараа гэр бүлийн хүрээнд тэмдэглэх учир чанах мах, ойр зуурын юм авахаар ирсэн. Үнэндээ ууц авч дийлэхгүй нь
“Хүчит шонхор” захаас цагаан сарын бэлтгэлээ базаахаар ирсэн иргэн "Энэ жилийн цагаан сарын бэлтгэлээ базаахаар энд ирээд байна. Баяр дөхсөн учир махны үнэ маш их нэмэгдсэн байна. Хөдөө орон нутгаас ирсэн малчдын зарж байгаа ууц бараг ченжийн үнэтэй адил болж. Цагаан сараа гэр бүлийн хүрээнд тэмдэглэх учир чанах мах, ойр зуурын юм авахаар ирсэн. Үнэндээ ууц авч дийлэхгүй нь. Тухайлбал, нэг ууц 480 мянган төгрөгөөр авна. Нэмээд чануулна, янзалж засуулна гээд бараг 650 мянган төгрөг болох юм байна. Гэтэл өнөөдөр бид хэдэн төгрөгийн цалинтай билээ. цалингийнхаар талаар гуравхан өдөр тэмдэглэх баярт зориулаад ууц авчихаар мөн ч хэцүү байна. Тиймээс ойр зуурын мах аваад л аргалахаас" гэлээ.
Ууц том, жижгээсээ хамааран 280-480 мянган төгрөгийн ханштай байгаа бол өвчүү өвчүү нэг килограмм нь 12000-15000 төгрөгийн хооронд байсан юм.
“Хүчит шонхор” захаар ууц мөрөлсөн, үүрсэн иргэд нааш, цаашаа холхиж, ууц зарах гэсэн, ууц худалдсан авах гэсэн иргэдээр дүүрэн байлаа. Монголчууд Цагаан сараар ууц тавьж, зоог шүүс бэлдсээр ирсэн уламжлалтай. Цагаан сар дөхсөн учир эл уламжлалын дагуу үнэ өртөг бага, үзэмж сайтай ууцны эрэлд гарсан хүмүүс цөөнгүй байгаа нь нүднээ илхэн байлаа. Ууц том, жижгээсээ хамааран 280-480 мянган төгрөгийн ханштай байгаа бол өвчүү өвчүү нэг килограмм нь 12000-15000 төгрөгийн хооронд байсан юм. Өвчүү хэмжээнээсээ хамаарч 12-23 кг-ын жинтэй байдаг аж. Дундаж хэмжээтэй ууц, өвчүүний үнэ ойролцоо байдаг юм хэмээн борлуулагчид ярьж байв. Тэд ууц, өвчүүгээ идэшний үеэр янзлаад дарчихдаг байна.

| ҮНЭ ХАНШ: УУЦ 280-480 мянган төгрөгийн үнэтэй байна |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |