Эхнэртэйгээ хамт алхаж байхдаа харсан мөсөн гулгуураа хашаандаа сүндэрлүүх нууцхан хүсэл тээж, хоёр өвлийг үдсэн залууг Г.Бизьяа гэдэг. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Хайрхан багийн IX гудамжны ... дугаар тоотод эхнэр, хүү, охины хамт амьдардаг, эгэл жирийн гэр бүлийн өрхийн тэргүүн. Том машин барьж, амьдралаа залгуулдаг тэрбээр өвлийн улиралд гэртээ байдаг гэнэ. Харин энэ өвөл тэдний хашаанд хоёр жил мөрөөдсөн мөрөөдөл нь сүндэрлэж, хүүхдүүд нь баяртай, гэргий нь жаргалтай байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, тэрбээр гэргий Д.Оюунцэцэгийн хамт хашаандаа мөсөн гулгуурын талбай “бүтээж” хүүхдүүддээ бэлэг барьсан явдал юм. Хариуцлагатай аав, халамжит хань, жаргалтай гэр бүл Г.Бизьяагийн хашааны мөсөн гулгуурын талбайгаас бэлтгэсэн сурвалжилгаа хүргэе.
ГУЛСУУРНААС МӨСӨН ГУЛГУУР БОЛСОН НЬ
Нэг л өглөө хөл хорио тогтоож, гэрээсээ ч гарах боломжгүй болсон тэр гэргийтэйгээ хамт 14 хоног хашаандаа их ажил амжуулжээ. Мөсөн гулсуур хийх гэж хашааныхаа цасыг хуу хамж, устай зуурж эхэлсэн гэнэ. Харин хоёр хоног “ноцолдож”, гулсуурын хэвэнд орохгүй болохоор нь мөсөн гулгуурын талбай болгохоор зүтгэсэн байна. Ингэхдээ бүүр өвлийн өвгөн, цасан хүн, гацуур мод, гэрэл, хуучин, шинэ он бүтээж, гулгуурын талбайгаа “амь”-тай болгожээ. 4х8 метрийн хэмжээтэй дөрвөлжин талбайдаа хийгээгүй юм ховор. Ундааны савны бөглөөг өнгө өнгөөр нь алаглуулж, талбайгаа чимсэн байна. Гараа өргөөд, гангарч зогссон цасан хүн хүртэл урлажээ. Тэрбээр энэ талаараа “Мөсөн гулгуур анх харчихаад “Хашаандаа хийвэл болох юм байна” гэж эхнэртэйгээ ярьж байлаа. Нөхцөл байдал нь бүрдэхгүй явсаар энэ жил бодож байсан гулсуураа биш ч, мөсөн гулгуурын талбай бүтээлээ. Хөл хорионд удаан байхаар хүүхдүүд зурагт, утаснаас ер холдохгүй юм. Тэгээд тоглох талбай ч үгүй, гэрээсээ гарах боломжгүй хүүхдүүдээ байнга “Боль” гээд загнаад байх хэцүү. Тэгээд “Яавал хүүхдүүдээ цагийг зугаатай өнгөрүүлж болох вэ” гэх бодолд хөтлөгдөж, 14 хоног өглөө ажилдаа явж байгаа юм шиг босоод энэ талбайгаа бүтээлээ. Санасныг бодоход хэцүү байсан ч хүүхдүүд минь жаргалтай байгааг харах сайхан байна” хэмээн ярилаа.

Б.МАРГАД-ЭРДЭНЭ: Найзуудаа аав, ээжээрээ мөсөн талбай хийлгээрэй, гоё юм байна шүү
Мөсөн гулгуурын талбайн “жинхэнэ” эздийг Б.Маргад-Эрдэнэ, Б.Амин-Эрдэнэ гэдэг. Тэд долоо, таван настай хүү, охин хоёр. Хашаандаа гулгах талбайтай болсноос хойш гар утас оролдохоо больсон гэнэ. Энэ талаар хоёрдугаар ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ хүү “Найзуудаа аав, ээжээрээ мөсөн талбай хийлгээрэй, гоё юм байна шүү. Дүү бид хоёрт ээж талбай дээр гулгах цагийн хуваарь гаргаж өгсөн. Өдрийн 13:00-15:00 цагийн хооронд гулгах эрхтэй. Миний дүү жаахан учраас хурдан гэртээ орохгүй бол даарна. Харин би том болчихсон болохоор заримдаа цагаа жаахан сунгаж тоглодог юм. Манай хашааны найзууд, хажуу айлын хүүхдүүд бидний талбай дээр гулгахыг их хүсдэг. Аав заримдаа “Хөл хорио тогтоож, өвчин гарсан учраас хүүхдүүд хашаандаа цуглуулж болохгүй” гэдэг. Гэхдээ хааяа манай найзууд ирж тоглодог” гэлээ.
Г.Бизьяа таван мянган төгрөгөөр хашаандаа мөсөн гулгуурын талбайтай болжээ. Өөрөөр хэлбэл, таван тонн ус л худалдаж авсан байна. Тэрбээр энэ талаар “Уснаас өөрөөр мөнгө зарлагдаж, худалдаж авсан манай талбайд байхгүй. Өмнө нь шинэ жилээр хэрэглэж байсан гэрэл, гацуур, саагаа ашигласан. Харин зарим хүн бидний талбайг харчихаад “Ус, цахилгаан үнэгүй болсон гэдэг шиг ашигласан байна” гэж сошиалд бичсэн байна лээ. Гэхдээ бид усны үнэ цэнийг мэддэг учраас аль болох бага усаар талбайтай болъё гээд хашааныхаа цасыг ашигласан. Тэгээд ч усны мөнгөө төлөөд хүүхдүүдийнхээ тоглох талбайг бүтээсэн юм шүү. Уг нь талбайдаа гэрэлтүүлэг тавьж, орой хүүхдүүдээ жаахан тоглуулна гээд төлөвлөсөн байсан. Гэтэл хүмүүс “Үнэгүй юманд нугасгүй” гээд байсан учраас больчихсон. Тэр бүүхэл модон жорлонгийн үүдэнд байдаг асдаг гэрлээ хүртэл салгачихсан байгаа. Бид хүүхдүүдээ л жаргалтай байлгах гэж энэ бүхнийг хийсэн гэдгийг хүмүүст хэлмээр байна” гэсэн юм.
.jpg)
УНДААНЫ БӨГЛӨӨГӨӨР УРЛАГЧ
Түүний гэргий Д.Оюунцэцэг ундааны савны бөглөөгөөр янз бүрийн зүйл урладаг юм байна. Хогийн сав хүртэл хийжээ. Мөн модон жорлонгийнхоо хаалга, мод, нүүрснийхээ амбаарыг хүртэл бөглөөгөөр гоёсон байна. Тэрбээр “Гарын доорх материалыг ашиглаад гоёх дуртай. Хүүхдүүддээ зориулсан талбайдаа өөрийнхөө цуглуулсан 500 гаруй бөглөөг ашигласан. Бид нэгнийгээ дэмжээд хамт энэ бүгдийг хийлээ. Хэдийгээр талбай минь зай багатай ч хүүхдүүд минь жаргалтай байгаа нь сайхан байна” хэмээлээ.
.jpg)
Хөл хориог жаргалтай гэгч нь “эдэлж”, үр хүүхдээ жаргалтай байгааг харж суугаа Г.Бизьяагийн гэрээс гарахад хэдийнэ харуй бүрий болжээ. Өнгө өнгийн гэрэл анивчиж, хүү, охин хоёр нь хашаандаа үеийн найзуудтай тэшүүрээр гулгаж, чаргаар наадаж, хоккей тоглоод хачин жаргалтай байлаа.
| Г.Бизьяагийн бүтээсэн АЗ ЖАРГАЛЫН ТАЛБАЙ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |