Түк-ийнхан яг л хойд мөсөн далайд ажиллаж байгаа юм шиг Улаанбаатар хотын гэр хорооллын гудамж буюу Толгойтын голын мөсийг тас, няс хийтэл хагалаад зогсож байна. Тэд голын халианд автсан айлуудыг гэртээ нь хамт хөлдөөчихгүйн тулд мөстэй усанд тэр чигээрээ орчихсон алдхан лоомоор баруун, зүүнгүй нүдэж байгаа нь тэр. Голдоо хүйт ортол, бүсэлхийнээсээ доош мэдээгүй болтлоо, хагалсан мөстэйгөө наалдаад хөлдчих шахам идэр есийн хүйтэнд ажиллаж байгаа тэдний нөхцөл байдлыг сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороог зорьсон нь энэ. Толгойтын гол дагуу суурьшсан 50 айл халиа тошинд өртөж, гэр, байшин, хашаа нь усанд автжээ. Жил бүр нийслэлийн гэр хорооллын айлуудыг голын халиа дүүргэдэг хүндрэлтэй асуудал гардаг. Энэ жил иргэдийн гомдол, саналын дагуу нийслэлийн Засаг, захиргаанаас ажилчид томилж, шаардлагатай арга хэмжээ авхуулахаар ажиллаж байгаа нь энэ аж.
.jpeg)
Биднийг өчигдөр 15:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах голын халианд автсан Д.Нэргүй гуайн гадаа очиход Шуурхай удирдлагын баг, ажилчид тэдний хашааных нь хаалгыг мөснөөс салгаж байв. Удалгүй том оврын автомашинаар бор шороо буулгаж, нэлэнхүйд нь тарааж өглөө.
Ажлын хэсгийг ахалж буй далангийн инженер Д.Ариунбаатараас мөс ухаж, далан барихад хэр хүндрэлтэй байгаа талаар тодрууллаа. Тэрбээр “Бид гурав дахь өдрөө ажиллаж байна. Айлуудын гэрт халиа орохоос урьдчилан сэргийлж, газар доогуур 1.3 метр суваг татаж, мөс хайлуулах бодистой усаар мөс, цасыг зайлуулж байгаа. Мөн айлуудын хашаанд шороо асгаж, далан босгож өгч байна. Одоогийн байдлаар гэрт нь халиа орсон гэх гомдол гаргасан айл байхгүй. Зарим айлын хашаа тэг дундаа хүртэл мөстчихсөн байна лээ. Хүн амьдрахын эцэсгүй болохоор нүүгээд явчихсан байсан. Өнөөдрийн байдлаар Толгойтын голын дагуу 20 орчим хүн ажиллаж байгаа. Бидэнд хүрз, лоомноос өөр багаж, тоног төхөөрөмж байхгүй. Нийслэлийн хэмжээнд мөс, цас цэвэрлэх багаж, төхөөрөмж хомсдолтой байгаа гэсэн үг. Шороо зөөх хоёр том автомашин байна” гэлээ.

Харин Д.Нэргүй гуайнх энэ хашаандаа 23 дахь жилдээ амьдарч байгаа гэнэ. Тэрбээр “Сүүлийн хоёр жил манай хашаа голын халианд автдаг болсон. Голын голдирол сольсноос болж айлууд халианд автах болсон юм билээ. Өнгөрсөн жил манайх хойд хярын өвөрт өвөлжсөн юм. Хөл, гар муутай болохоор ус, түлээгээ зөөж чадахгүй хэцүү байсан. Тэгэхээр нь энэ жил нүүж чадаагүй. Одоогийн байдлаар гэрт халиа арай ороогүй байна. Ер нь гэрт халиа ороход бэлэн хаяанд тулчихаад байгаа. Хорооны Засаг даргад халиа орохоос өмнө нэг автомашин шороо буулгаад өг гэж намар зөндөө гуйсан. Гэтэл шороо олдохгүй байна, автомашин олдохгүй байна гэх шалтгаанаар ямар ч арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүргэж байгаа юм. Тэгэхээр нь би ойр хавийн тандаг хүмүүстэйгээ нийлж байгаад манай дүүргээс сонгогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон нийслэлийн ажлын хэсэг рүү ярьсан. Тэгж байж өнөөдрөөс эд нарыг хөдөлгөөнд оруулж байгаа юм. Манай энэ хавьд далан барина гээд 20-оод жил боллоо. УИХ-ын гишүүд сайхан загнаж гишүүн болчихоод л биднийг мартчихдаг юм билээ” гэв. Гэр, хашаа нь халианд автсан иргэд үнс, бор шороо, хөр цас, шуудайтай хогоор хаалт, хашлага хийдэг байна. Гэвч хашлагийг нь эвдээд голын ус мэлийгээд л ороод ирдэг гэнэ. 71 настай Д.Нэргүй гуай хоёр хүүтэй гурвуулаа амьдардаг аж. Тэдний хашаанд шуурхай удирдлагын ажлын албаныхан хоёр автомашин бор шороо буулгаж, тарааж өгөөд дараагийн айлын хашааг янзалж, үерийн уснаас урьдчилан сэргийлэх далан барьж өгөхөөр хөдөлсөн юм.
ӨВЛИЙН ХҮЙТЭНД УЛААН ГАРААРАА ШАХУУ МӨС МАЛТАЖ, УСАН ДУНД ӨНЖИЖ БАЙГАА ТЭДЭНД ЭРҮҮЛ МЭНД НЬ ХОХИРОХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА АЛГА

16:00 цагийн үед Толгойтын голын урт хэсэг болох гудамж дагуу голын ус урсгахаар цоолж буй шуурхай ажиллагааны багийнхан дээр очлоо. Тэд өвдөгнөөсөө дээгүүр татсан усны гутал өмсчихсөн голын мөс цоолж, шуудуу татаж байлаа. Голд нь хүйтэн орчихсон бололтой тэд ярих сөхөөгүй байв. Хийж байгаа ажлаа хурдан дуусгаж, бүлээн аяганы амсар зуухын түйс болцгоосон хүмүүс байв. Ажилтан А хэлэхдээ “Өвлийн хүйтэнд гол дээр өдөржин мөс нүдэж, усан дунд туучна гэдэг амаргүй. Ханиад, томуу ихтэй энэ үед улаан гараараа шахуу мөс малтаж байгаа биднийг ханиад хүрэхгүй, хоолой өвдөхгүй гэх баталгаа байхгүй. Даарч, хөрснөөс болж маргааш гэхэд бүгд ханиад хүрчихсэн, өвчтэй гээд ажилдаа ирэхгүй байж мэднэ шүү дээ” гэв. Тэд зөвхөн өнөө, маргааш ажиллаад дуусахгүй. Толгойтын гол дагуу халианд автсан айл, аж ахуйн нэгж бүрийн асуудлыг шийдэж, мөсийг нь ухаж, бор шороог нь асгаж өгөх үүрэгтэй ажиллаж байгаа. Ийм хүнд нөхцөл ажиллаж байгаа тэдний хувьд багаж, техникээс гадна хүн хүчний хомсдолтой байгаа гэдгийг хянагчид ярьж байв.
Иргэн Д-гийнх тус хашаандаа 10 гаруй жил амьдарч байгаа. Гэвч сүүлийн гурван жил хашаандаа өвөлжиж чадахгүй болжээ. Ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй хашаа нь голын халиагаар дүүрчихдэг учир өвөлдөө заавал нүүх шаардлагатай болдог байна. Тиймээс өөр хашаагүй учир түрээсийн байраар өвөлждөг гэнэ. Харин тэднийх энэ жил нэг товгор дээр хашаагүй гэрээ бариад өвөлжиж байгаа аж. Тиймээс дөрвөн хүүхдээ өвөө, эмээд нь үлдээсэн гэнэ. Мөн тэрбээр “Голын халиа бохиртой холилдоод хашаа, гэрт ороод ирдэг болохоор бидний эрүүл мэндэд маш хортой. Хавар дулаан орохоор үнэр, танар нь дийлдэхгүй бүр хэцүү шүү дээ. Бидэнд уулын орой, усны захаас өөр газар олддоггүй хэцүү юм. Олдсон газарт амьдрах аргагүй шар усны үер, борооны үер авч явчих гээд эсвэл мөс гэрээр дүүрчихээд байх юм. Олон жил нийслэлчүүд ийм асуудалтай тулгар байгаа. УИХ-ын гишүүд болон хотын дарга нар мэддэг боловч арга хэмжээ авахгүй олон жил боллоо” гэв.

Энэ жил иргэдийн гомдол, саналын дагуу нийслэлийн зүгээс голын халианд автсан айлуудад туслах, тэднийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ажлын хэсэг гаргасан нь сайн хэрэг. Гэвч нийслэлийн дарга нар ажилчдаа нүцгэн гараараа давс цац, данхаар зам зас, лоомоор халианд автсан айлуудад тусал гээд хөөгөөд гаргачихдаг юм уу гэлтэй. Нийслэлийнхэн аль ч салбарт ямар ч ажил хийсэн техник, тоног төхөөрөмжийн дутагдалтай байх аж. Уг нь тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл авах хангалттай хөрөнгө улсаас төсөвлөдөг баймаар. Төсөв, мөнгийг нь хэдэн дарга нь хуваагаад “идчихдэг” болохоор ажилчид нь улаан гараараа давс самардаж, мөсөн дунд мөс болтлоо даарч зогсоход хүрдэг бололтой.
.jpg)
| SOS: ХАЛИАНД АВТСАН АЙЛУУДЫГ ХӨЛДӨӨХГҮЙН ТУЛД ТҮК-ИЙНХАН БҮСЭЛХИЙ ДАВСАН МӨСТСӨН УСАН ДОТОР ХҮРЗ, ЛООМТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА |
|
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 19.4 хувиар өсжээ
2025-10-25 15:15:11
"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна
2025-10-25 13:20:18
Монгол Улсад сурагчдын шатрын Азийн аварга эхэллээ
2025-10-25 13:20:12
ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ АРИУНААТАЙ ДУМААГИЙН ДҮРЭЭР УУЛЗАХ САЙХАН БАЙЛАА
2025-10-25 11:18:55
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |