“Эгч ээ, ганц талх, шуудай мод зээлж болох уу. Хоёр хоногийн дараа хүүхдийн мөнгө буухаар өгье. Уг нь өнөөдөр мөнгө орно гэхээр нь хүлээгээд байсан үд өнгөрчихлөө. Тэгсэн 20-ноос хойш өгнө гэнэ ээ. Тэгэхээр даваа гарагаас нааш мөнгө өө авч чадахгүй нь. Хэдэн хүүхэд минь даараад зутруухан байна” гэх 35 орчим насны эмэгтэй хүнсний дэлгүүрт худалдагчийн өмнө ийн бүлтэлзэж байв. Тэрбээр гэрийнхээ ойролцоох сайжруулсан түлш борлуулах цэгээс авсан бололтой ганц шуудай түлшээ усны тэргэн дээр ачиж, дэлгүүрийн үүдэнд хүүгээрээ мануулжээ. Дэлгүүрээс гарч ирээд “Ганц шуудай түлээ үлдсэн болохоор зээлэхгүй гэнэ ээ, миний хүү. Харин талх, ногоогоо авчихлаа” гэсээр ойролцоох уулын энгэр рүү тэргээ эргүүлэн, хүүгээ дагуулан алхав.

Гэр хорооллын иргэд хөл хорионы үеэр хэрхэн аж төрж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ирээд байгаа минь энэ. Коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлж, хөл хорионы үед яажшуухан амьдарч байгааг тус хорооны VI гудамжинд зөрөх хэн бүхнээс асуувал өвчнөөс илүүтэйгээр хоногийн хоолондоо санаа зовж буй нь илт. “Коронавирусээс өмнө өлбөрөөд, эсвэл хөлдөөд үхчих вий л гэж санаа зовох юм. Ер нь хэцүү байна. Цаашид хэрхэн амь зуухаа ч мэдэхгүй байна" хэмээн ярьж тохирсон мэт хариулцгаана.
Дэлгүүрээс гарч ирээд “Ганц шуудай түлээ үлдсэн болохоор зээлэхгүй гэнэ ээ, миний хүү. Харин талх, ногоогоо авчихлаа” гэсээр ойролцоох уулын энгэр рүү тэргээ эргүүлэн, хүүгээ дагуулан алхав.
Ганц шуудай сайжруулсан түлш, атар талх, килограмм хүрэхгүй төмсөө дэлгүүрийн өрийн дэвтэрт тэмдэглүүлж, хүүгийнхээ хамт гэрийн зүг алхаж байгаа дээрх бүсгүйг Б.Гэрэлээ гэдэг аж. Тэрбээр “Манай нөхөр “Нарантуул” захад тэрэг түрж, хүмүүсийн барааг захаас гаргаж өгдөг юм. Өдөрт 30-40 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Одоо хөл хорио тогтоогоод орлогогүй болсон болохоор нөхцөл байдал хүнд байна. Манайх 1-9 насны дөрвөн хүүхэдтэй учраас би ажил хийх боломжгүй. Харин цар тахлын үе гээд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон болохоор амьдралд нэмэртэй байна. Нөхөр ажилгүй болсон учир хүүхдийн мөнгөнөөс өөр санхүүгийн эх үүсвэргүй болчихлоо. Ойр зуурын хэрэглээгээ хажуугийнхаа дэлгүүрээс зээллээ. Удахгүй цахилгаан, хашааны түрээсийн мөнгө нэхэгдэх байх. Хүүхдийн мөнгөө буухаар л өгдөг байх даа. Тэгээд дахиад бүтэн сар яажшуухан амьдарна даа гэж бодож байна. Мөн манайх Цагаан сарын үеэр таван ханатай гэрээ барьцаанд тавиад, ББСБ-аас 500 мянган төгрөгийн зээл авчихсан. Тэр үеэр мөн хөл хорио тогтоож эхэлсэн болохоор хэдэн сар зээлээ төлж чадаагүй. Уг нь сарын 150 мянган төгрөг төлдөг ч хүү нь өндөр учраас төлж дуусаагүй байгаа. Одоо орлогогүй болсон болохоор зээлийн хүү авсан зээлийнхээ хэмжээнд хүрэх байх даа. Эрүүл саруул байвал болно биз дээ л гэж бодох юм. Хүүхдүүдээ ямар ч гэсэн ханиад, томуугүй байлгавал болох байх. Хүүхдийн мөнгөө буухаар түлээ, нүүрсээ л ахиу авна гэж бодож байна” хэмээн өөрийнхөө амьдралыг учирлав. Угаалга хийсэн бололтой гэрийнх нь униар дүүрэн хувцас, ор хөнжлийн даавуу өлгөөтэй байх аж. Харин хүүхдүүд нь ээжийнхээ ярихыг сонсож, аавынхаа өвөр дээр таг дуугүй сууцгаана. Эднийх хүнсний талонд хамрагдах хүсэлт өгсөн ч амьжиргааны түвшин боломжийн гэдэг үндэслэлээр татгалзсан хариу авчээ. Ганцхан айлаар ороход л хүүхдийн мөнгө хүлээж, өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж байв.

VI гудамжин дахь айлуудын яндангаас утаа суунаглах нь одоохондоо гал алдаагүй байгаагийн илрэл гэлтэй. Тус гудамжны ... тоотын хаалгыг татвал 60 орчим насны эрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг юм байна. Гэрээ цэмбийтэл цэвэрлэж, сайжруулсан түлшний шуудайг үүднийхээ өрөөнд дэвхийтэл өржээ. Д.Батсүх гуай “Эхнэр минь жилийн өмнө харвасан учир би ажил хийж чадахгүйд хүрсэн. Уг нь бид хоёулаа ажилтай байхдаа болгоод л байдаг байлаа. Тэгсэн жилийн өмнөөс амьдрал оронгоороо эргэж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байна. Эхнэр минь байнгын хэвтэрт, эм тариагаар л амьдарч байгаа. Орой болохоор байнга халуурч, өдөр болгон л түргэн дуудаж үзүүлж байна. Түргэн ирээд “Битгий байнга дуудаад бай. Даралтны эм өг. Өвчин намдаах эм уулга” гэж хэлээд л явна. Одоо сүүлдээ өвчин намдаах эм, памперс ч авах мөнгөгүй болох нь. Саяхан группийн 288 мянга, миний асаргааны 90 мянган төгрөг буусан боловч дууссан. Ихэнх нь эм тарианд зарцуулагдаж байгаа. Байнга эхнэрээ өвтгөөд, орилуулаад байлтай нь биш, нөхцөл байдал хэцүүхэн л байна. Хөл хорио тогтоогоогүй үед ч ингэж л амьдарч байсан. Харин хөл хорио биднийг эмнэлэгт үзүүлэхэд хүртэл хүндрэлтэй болгож орхилоо. Халдварын эрсдэлтэй бүс гээд аль болох эмнэлэг рүү оруулахгүй гэж байна лээ. Мөн эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгаа ч эрүүл мэндийн даатгалаас олгодог хоёр сая төгрөг нь дууссан. Тэгэхээр дүүргийн эмнэлэгтээ өдрийн 30 мянган төгрөг төлж байж хэвтэх боломжтой боллоо. Арван хоног хэвтэнэ гэвэл 300 мянган төгрөг хэрэгтэй. Бидэнд ийм хэмжээний мөнгө байхгүй шүү дээ. Хүнсний талон авах гэхээр ам бүл цөөн гээд өгдөггүй. Одоо арванхоёрдугаар сарын 20-д хүртэл, халамж буутал яаж амьдрах учраа олохгүй байна” хэмээн толгойгоо гудайлгав. Ганц эднийх гэлтгүй ийм амьдралтай олон айл байгааг, энэ хавийнхан бүгд л өдрийн хоолоо арай ядан болгож байгааг Д.Батсүх гуай мөн учирлалаа.
Өвчин намдаах эм, памперс ч авах мөнгөгүй болох нь. Саяхан группийн 288 мянга, миний асаргааны 90 мянган төгрөг буусан боловч дууссан. Ихэнх нь эм тарианд зарцуулагдаж байгаа.
Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын үед авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээг танилцуулсан. Энэ үеэр Ерөнхий сайдын хэлсэн үг, сэтгүүлчдийн асуултын хариуг иргэд гурван цагийн турш, телевизээсээ хором ч холдолгүй, нэг бүрчлэн сонссон гэнэ. Тэдний нэг, хоёр хүүтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй Н.Нэргүй “Ипотекийн зээл, нийгмийн даатгалын талаар л баахан ярилаа. Яг үнэндээ өдрийн хоолоо яана гэж байгаа бидэнд тэр ямар хамаа байх билээ. Надад ипотекийн зээлийн хүүг хойшлуулахын зэрэгцээ гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хашааны түрээсийн мөнгийг хөнгөлөх шийдвэр гаргасан бол харин ч бүр илүү үр өгөөжтэй шийдвэр байх байсан болов уу гэж бодогдсон. Үгүй ядахдаа цахилгааны мөнгийг гурван сараар тэглэдэг ч юм уу. Гэр хорооллын иргэдэд чиглэсэн ганц ч шийдвэр гарсангүй. Хүнсний талон, хүүхдийн мөнгөөр тусалж байна гэж тэд бодож байгаа бололтой. Үнэндээ, хүнсний талон авах ёстой ч авч чадахгүй байгаа олон айл бий шүү дээ. Хүнсний талон хэсгийн ахлагч, халамжийн мэргэжилтний өнгө үзэмжээр олгогддог гэдгийг гэр хорооллынхон бүгд мэднэ” гэлээ.

Уулзсан, таарсан болгон "Таксинд явдаг, зах дээр зогсдог гээд өдрийнхөө орлогоор амь зуудаг иргэдийн амьдрал таг зогслоо. Хаанаас мөнгө олж, түлээ, нүүрсээ, хүнсээ авах юм” хэмээн гэр хорооллын мухар гудамжнаа хий дэмий бухимдацгаана.
Тэдний хийж чадах цор ганц зүйл нь ойролцоох хүнсний дэлгүүрт өр тавьж, оройн хоолоо аргалах. Өнөөдөр дэлгүүрийн эзэн сайхан ааштай, зээл өгөвч маргааш хэрхэхийг мэдэхгүй. Хамгийн ойлгомжтой нь ийм өдрүүд удаан үргэлжлэхгүй. Магад нэг л өдөр дэлгүүрийн эзэн "Бараагаа татахад ч хүндрэлтэй боллоо. Өр тавихгүй шүү" гэвэл тэд хэд ч хоног хоосон хонож мэднэ.
Үргэлжлэл бий
| ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ |
|
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |