Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойших найм дахь өдөр нь өнөөдөр. Гэвч Улаанбаатар хотод лав иргэдийн хөлийг хатуу хориод, хүн, машины хөдөлгөөнийг тас хорьсон юм үнэндээ алга. Харин ч бүр 07:00-10:00, 17:00-20:00 цагт л иргэд нийтийн тээвэр, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой гэсэн Хотын даргын хэдэн удаа эргэж буцсан шийдвэрийн дагуу дээрх цагуудад хаа сайгүй иргэд хашуулсан юм шиг л бөөгнөрч байна. Хүнсний дэлгүүр, супер маркет, захууд өдөр ирэх тусам үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж, хаа сайгүй кассанд дугаарласан өргөн олон. Юун хөл хорио, юун хүн хоорондын хоёр метрийн зай барих. Авсан бараагаа дааж ядан хөлсөө дуслуулж, бухимдсан иргэд хаа сайгүй "хашигдаж" байна. Тэдний дунд нэг л коронавирустай хүн орвол Улаанбаатар тэр чигээрээ аюулд орохоор үзэгдэл Хотын захиргаанаас тогтоосон дээрх цагуудад л үүсч байгааг анзаарах сөхөөтэй дарга, удирдлага алга. Ядаж, дүүрэг дүүргээр нь хуваарилалт хийгээд, тэр дүүргийн худалдааны зах, үйлчилгээний төв төдөн цагт, энэ дүүргийн эдэн цагт үйл ажиллагаа явуулна гээд зохистой менежмент хийчих хүн алга бололтой. Ийм байхад олон нийтийн үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж буй хүмүүсийг бүртгэлжүүлэх, халууныг нь орж, гарахад нь үзэх эсэх тухай дурсах ч боломж алга.

Дээр нь зуслангийн бүсүүд рүү гаргахгүй, хотынхоо төвд хашсан зохион байгуулалт бүхий нийслэлийн зам жирийн үе шиг байнга түгжирч, хаа сайгүй хүмүүс холхин, автобусны буудлууд нийтийн тээвэр хүлээсэн зорчигчдоор дүүрэн байна. Автобуснууд ч энэ хэрээр пиг зорчигчтой явж, иргэд ч тэр хэрээр шахцалдсаар. Юун нөгөө зорчигч суудал алгасч суух, нийтийн тээвэр дотор хоорондын зай барих дэг журам гэх мэт мөн л дээрхтэй адил хариуцлага, менежмент сох дутагдаж байна.
Өөрөөр хэлбэл, Хотын дарга аа, иргэддээ хатуу хөл хорио тогтоож байгаа бол тогтоосон шиг тогтоо. Энэ журам, захирамжийг хэрэгжүүлж байгаа албатууд чинь ч ажлаа хийвэл хийсэн шиг хиймээр байна. Өөх ч биш, булчирхай ч биш ингэж явсаар коронавирусээ хяналтаасаа алдчихвал бүр ч нэрмээс болохоор байна. Өмнөх өдрүүдэд хэвлэлээр хангалттай балбуулсан эргэж буцсан, инээдтэй, эмгэнэлтэй шийдвэрүүдийн чинь хөгтэй, хортой явдлуудыг энэ удаад дурдахгүй өнгөрүүлье.
Тэдний дунд нэг л коронавирустай хүн орвол Улаанбаатар тэр чигээрээ аюулд орохоор үзэгдэл Хотын захиргаанаас тогтоосон дээрх цагуудад л үүсч байгааг анзаарах сөхөөтэй дарга, удирдлага алга
Гол нь бүх нийтийн хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа арванхоёрдугаар сарын 1 хүртэл зогсоосон, эдийн засгийн хямралд орсон, шууд уналтад орж буй олон аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид цар тахлыг олон нийтийн дунд тархаалгүй “барих”-ыг чинь дуулгавартай хүлээж байна. Гэтэл ердөө л Хотын удирдлагуудын зөв зохион байгуулалт, журам, дүрмийг чанд мөрдүүлж чадахгүй байгаагаас болж “Ковид”-19 хяналтаас гарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ.

Хөл хорионы үед идэх хүнс, хэрэглээний зүйлсээ дарга нарын заасан цагт амжиж авах гэж бум олноороо бужигналдсан иргэд хохирох уу, ядаж хот доторх хорио цээрийн дэглэмээ зөв зохион байгуулж чадаагүй Хотын дарга та болон таны албатууд хариуцлага хүлээх үү.
| Улаанбаатарыг Ухань болгох гээгүй бол хатуу хөл хориогоо хатуухан хэрэгжүүлээд өгөөч |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |