Монгол Улс 2021-2022 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн элсэлтийг өнгөрсөн лхагва гарагаас эхлэн “И-Монголиа” платформоор дамжуулан авч эхлэв. Жилийн жилд азтай нь орж, азгүй нь сугарч үлддэг сугалааны тогтолцоо өөрчлөгдсөнд эцэг, эхчүүд ч баяртай байна. Гэхдээ жилийн жилд чихнээс “хонх” уяж байдаг цэцэрлэгийн элсэлт цахим болсон нь ч эцэг, эхчүүдэд хүндрэл тулгарсан хэвээр байх аж.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд орших 212 дугаар цэцэрлэгт үд өнгөрч байх үеэр хүрч очлоо. Тус цэцэрлэгт автобусны буудлаас нэлээд хол, уулын нуруу даган байх ч, цэцэрлэгийг зорих, гарч явах эцэг, эхийн цуваа тасарсангүй. Зарим нь ч толгойгоо сэгсэрч “Муу охиноо яаж ийгээд цэцэрлэгт оруулчих юм сан” гээд шогширч байгаа харагдах юм. 212 дугаар цэцэрлэгийн дотоод заслын ажил үргэлжилж байгаа бололтой будаг, лакны үнэр сэнхийж байна.
.jpg)
Цэцэрлэгийн бүртгэл цахим болсон ч цэцэрлэгийн хаалга шагайх эцэг, эх олон байх. Алдрай үрээ цэцэрлэгт элсүүлэхийг хүссэн хүмүүс ээлж дараалан цэцэрлэгийн хаалга татаж, “Өө цахим болчихсон юм уу. Мэдээгүй юм байна. Тэгээд яаж бүртгүүлэх юм бэ” зэргээр асуух аж. Иргэд “Цахим болчихсоныг нь сая мэдлээ”, “Бүртгүүлэхэд илүү амархан болсон гэх юм. Яаж бүртгүүлэхийг мэддэггүй ээ” хэмээн учирлаж байлаа. Харин энэ асуудалд 212 дугаар цэцэрлэгийн арга зүйч Т.Даваажав “Манай цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эх төдийлэн “И-Монголиа” системийг ашигладаггүй улмаас заавар, зааварчилгаа асуухаар өөрийн биеэр ирж, утсаар залгаж асууж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор цэцэрлэгийг зорьж ирэх эцэг, эхчүүдэд мэдээлэл өгөхийн тулд цэцэрлэгтээ таван хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн ажиллаж байгаа. Манай 212 дугаар цэцэрлэг гэр хороолол дунд. Тиймээс зарим үед ухаалаг утас ашигладаггүй, “И-Монголиа”-гийн талаар мэдэхгүй эцэг, эх ч холбогдох юм. Манайх жилд 200 гаруй хүүхэд элсүүлэх хүчин чадалтай. Гэсэн ч энэ жилийн хувьд шинээр хоёр байр түрээслэн 300 гаруй хүүхэд элсүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны зохион байгуулагч Д.Золжаргалын тайлбарласнаас тус хороо нь дөрвөн цэцэрлэгтэй, цэцэрлэгийн насны 880 гаруй хүүхэд юм байна. Хүн амын нягтрал их, зай талбай баг учраас хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахын тулд хорооны хэмжээнд цомцог гэр барихаар судалгаа хийж байгаа гэнэ.
-ХАРЬЯАЛЛЫН АСУУДАЛТАЙ ИРГЭД ТҮР ОРШИН СУУГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТТОЙГООР ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР ОЧИЖ, БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ-
.jpg)
Үд нэлээн өнгөрөх үеэр Чингэлтэйн 277 дугаар цэцэрлэгт ирэв. 277 дугаар цэцэрлэгт мөн л эцэг, эхчүүдэд мэдээлэл өгөх зорилготой гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Харин 212 дугаар цэцэрлэгээс ялгаатай нь тус цэцэрлэгийн бүртгэж авах хүүхдүүдийн тоо харьцангуй бага буюу 120 хүүхдийн хүчин чадалтайгаас 175 хүүхэд элсүүлэх гэнэ. Мөн цэцэрлэгийг зорин ирэх эцэг, эхийн тоо ч цөөн харагдлаа. Энэ талаар 277 дугаар цэцэрлэгийн арга зүйч С.Нямдаваа “Цэцэрлэгт ажиллаж байгаа баг дээр манай харьяа 14 дүгээр хорооноос нэг хүн томилж ажиллуулж байгаа. Гэр хорооллын дунд байдаг цэцэрлэг учир шилэн кабелийн холболт муу учир цэцэрлэг ч интернэтийн асуудлаа өөрсдөө шийдэж байна” хэмээн учирласан юм.
Ажлын цаг тарах болж байхад бага насны хүүхдээ хөтөлсөн залуухан ээж ирэв. Төрийн албан хаагчийн ажлын цаг нь тарахыг хүлээж, цэцэрлэг хаахаас өмнө ирж, таван настай хүүгээ цэцэрлэгт нь бүртгүүлэхээр яарч яваа аж. Тэрбээр “Өчигдөр өглөөний 10:00 цагаас эхлүүлээд оройн 21:00 цаг хүртэл олон удаа хүүхдээ цэцэрлэгт нь бүртгүүлэх гэж орж, үзсэн. Би Төв аймгийн харьяат, хотод ирээд долоон жил болж байгаа. Гэтэл энэ жилээс л харьяаллын асуудалтай гээд хүүхдээ цэцэрлэгт нь өгч чадахгүй болчихлоо” хэмээсэн юм.
Энэ мэтээр цахим сүлжээ хэрэглэдэггүй болон харьяаллын асуудал эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт нь бүртгүүлж чадахгүй нөхцөл байдал үүсжээ. Асуудлаа шийдвэрлүүлэхээр зарим эцэг, эх цэцэрлэг дээр нь ирсэн ч, интернэт холболтгүй цэцэрлэгээс зөвлөгөө өгөхөөс өөрөөр тусалж чадахгүй байгаа харагдана.
Тэгвэл зарим цэцэрлэгт интернэт холболтгүй байгаа болон цахим сүлжээ хэрэглэдэггүй эцэг, эхчүүдийг хэрхэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулсан юм. Энэ талаар БШУЯ-ны мэргэжилтэн “Дээрээс нэг ч хүүхдийг цэцэрлэгт хамруулалгүй үлдээж болохгүй” гэсэн албан тушаал ирсэн. Тушаалын дагуу ажиллаж байна. Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар илгээж байгаа ажил амжилттай яваа гэж харж байгаа. Харин харьяаллын асуудалтай иргэдэд холбогдох заавар, зөвлөгөөг өгч байна. Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа иргэд амьдарч байгаа харьяа дүүргээсээ түр оршин суугчийн тодорхойлолт авч, тухайн дүүрэг, хорооны цэцэрлэг дээр очиж, хүсэлтээ илгээх боломжтой” гэв.
Г.Хэрлэн
| СУРВАЛЖИЛГА: Ухаалаг утас ашигладаггүй эцэг, эх арга мухардаж байна |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |