Өдгөө бидний амьдралыг цахим ертөнцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч энэ хөгжлийг дагалдах сөрөг зүйл олон бий. Дүрээ халхалсан нэгэн цахим хаягны цаанаас хэн нэгнийг хүссэнээрээ харааж, ёс бус хэллэгтэй чат болон зураг, видео явуулах нь цахим хүчирхийллийн нэг хэлбэр билээ. Доор өгүүлэх дөрвөн охин цахим ертөнцөд таних болон танихгүй хүнээс ёс бус үг хэллэгтэй мессэж болон хүчирхийллийн агуулгатай зураг, видео хүлээн авч байсан түүхээсээ хуваалцсан юм. Тэд энэхүү түүхээ бусдад сургамж болгох, энэ төрлийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх үүднээс хуваалцсан билээ.
Цахим хүчирхийлэл хүний сэтгэл зүйд нөлөөлж, цаашлаад айдастай амьдрах, өөртөө итгэлгүй болох зэрэг олон аюул дагуулдаг. Хэрэв үүнийг уншиж буй та ч мөн таних, танихгүй хүнээс хүчирхийллийн агуулгатай зурвас хүлээж авч байсан бол Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд мэдэгдэж, асуудлаа заавал шийдвэрлүүлэх хэрэгтэй шүү.
Хэн нэгэн над шиг дарамтад орох вий гэх үүднээс үүнийг хуваалцаж байна. Би өөрийн цахим хуудсандаа зөвхөн таньдаг хүмүүсээ авдаг төдийгүй танихгүй хаягнаас ирдэг хүсэлт, зурвас зэргийг шалгаад, онцын шаардлагагүй бол хариу бичихгүй орхидог байсан юм. Анх наймдугаар сард иргэн А гэгч хүнээс (нэрийг нь нууцлав) манай найзыг асууж чат ирсэн юм. Тэр асуусан хүн нь манай сайн дурын нэгдлийн найз бөгөөд би тэр хүнтэй ямар ч дотно харилцаагүй. Мөн над руу чат бичсэн эмэгтэй манай найзаас салаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байсан. Би түүнд “Бид найз нөхдийн холбоотой” гэдгээ илэрхийлсэн боловч “Намайг тэр хүнтэй явалдаж, өөрийг нь зовоож байна” гэж бичиж, явалдсан мэтээр дайрч давшилж, цаашид тэр хүнтэй фэйсбүүк болон бодит амьдрал дээр найз байхгүй байхыг шаардаж, дарамталсан тул фэйсбүүк хаягийг нь блок хийсэн юм.
Энэ явдлын дараа би өөрийн фэйсбүүк хаяг, нэрээ сольсон. Гэтэл дөрвөн сарын дараа (энэ хугацаанд байнга миний цахим хуудсыг шалгадаг байсан бололтой) эмэгтэй найз руу маань ахиад л тухайн хүнтэй хардсан чат явуулж, миний зураг болон нэрээ сольсон мэдээллийг илгээж, олон нийтийн сүлжээнд гэр бүл үймүүлсэн тухай пост хийнэ гэж сүрдүүлж, дарамталсан байсан. Өөрийнх нь фэйсбүүк хаягийг блок хийх үед инстаграммаар сүрдүүлж, хаягуудыг нь блок хийхэд шинэ хаяг нээж, миний нүүр хуудсанд гэр бүл үймүүлэн хүүхэд өнчрүүлсэн мэтээр бичиж, дайрч давшилж, миний нэр хүндийг гутаан доромжилж, маш их сэтгэл зүйн дарамт учруулсан даа. Үүнээс болж гэр бүл болон эргэн тойрныхон маань намайг буруугаар ойлгож, би маш хүнд байдалд орсон. Азаар бүх дарамт, шахалт, доромж зэргийг нь хадгалж баталгаажуулж авсан байсан тул хүмүүсийн зөвлөснөөр цагдаад хандаж, энэ асуудлыг нэг тийш нь (Ном журмын дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх, зөрчлийн тухай хууль гэх мэт) болгох боломжтой болсон.
Тухайн үед хуулийн зөвлөгөө өгсөн хүний эрхийн байгууллага, мөн түүний ажилтан найзууддаа баярлалаа. Маш олон гэм зэмгүй эмэгтэй олон нийтийн сүлжээнд өөрийн зураг болон мэдээллээ тавиулж, нэр хүндээрээ хохирохоос гадна бие, сэтгэлээрээ бусдын доог тохуу болдог. Иймд асуудал тулгарсан бол тухайн хүний фэйсбүүк хаяг, бичсэн чат, мессеж зэргийг хадгалан, харьяа дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж, энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэж хэлмээр байна.

Би 24 настайдаа анх удаа хуурамч хаягнаас бэлэг эрхтний зураг хүлээн авч, үнэхээр шоконд орсон.Бүр танихгүй фэйсбүүк хаягаас надруу тасралтгүй дөрөв, таван удаа залгасан юм. Би бүр гайхаад таслаад байхад залгаад л байхаар нь "Хэн бэ?" гээд бичтэл өөдөөс шууд "Секс" гэж бичээд "нөгөө юм"-ныхаа зургийг явуулсан.
Тэр үед цочирдоод хамаг юмыг нь блоколж устгасан. Дараа нь найзууддаа ярьтал манай найзуудын бараг 90 хувь нь тийм чат авч үзсэн байсан нь үнэхээр цочирдом байсан. Өнөөдөр бас өөр нэг хаягнаас тийм зураг ирсэн. Хүн рүү бэлэг эрхтний зургаа явууллаа гээд яана гэж боддог юм бол. Цагдаа нар бас ийм хэргийг тоодог болоосой. Би 102 дугаарын утас руу залгахад надад хэд хэдэн дугаар өгсөн. Тэд нар нь утсаа авахгүй, эсвэл өөр дугаар өгөөд байсан. Ингэж л муухай хүмүүсийг улам даврааж, гааруулж байгаа шүү дээ. Ийм хүчирхийлэлд өртсөн охид айн эмээж, хүнд хэлэхгүй байгаа байх гэж санаа зовж байна. Тэдэнд зүгээр өнгөрөөж болохгүй, арга хэмжээ авч, өөрийгөө болон бусдыг хамгаалаарай гэж хэлмээр байна.

"Yahoo" мессенжер ашигладаг байхад нэг удаа видео дуудлага ирээд, автал бэлэг эрхтнээ гаргачихсан залуу байж байсан. Мөн танихгүй дугаараас хөгшин хүн залгаад “Санхүү авах уу” гэж бараг дарамталж байсан тохиолдол ч бий. Тухайн үед надад муухай санагдаж байсан ч жаахан байсан болохоор юу хийх ёстойгоо мэдэхгүй блоклочихсон. Одоо бол тэгэхгүй ээ.
Хоёр удаа надад бэлэг эрхтний зураг ирж байсан. Түрүү жилийн хөл хорионы үеэр нэг хүнээс эхнийх нь ирж байсан юм. Анх нэг ном олж авах гээд интернетээр сураглахад тэрхүн "Надад байгаа" гээд бичиж байсан юм. Гэтэл номоо зарах биш, надтай бичиж байснаа хувийн юм асууж,"Би чамайг харсан"гэж хэлсэн. Өдрийн цагаар биш, дандаа шөнийн цагаар элдэв юм асууж бичдэг. Уг нь би эелдэг байхыг л хичээсэн юм. Гэтэл аль болох хоёрдугаар суваг руу ярианы сэдвээ оруулж, үүрээр надруу эрхтнийхээ зургийг явуулснаа“Надад туслаарай” гэсэн чат бичсэн дээ. Би тэр үед маш их дарамтад орж байсан. Хүнд хэлэх гэхээр ичээд, бас хэндээ ч хэлэх вэ дээ гэж бодож байлаа. Байнга “Уулзъя, чи хаана байдаг юм. Хэнтэй амьдардаг, өмнө нь хүнтэй унтаж байсан уу”гэх мэтийн зүйлс асуун шалгааж, дарамталж, хөл хорионы үеэр уулзъя гэж бараг шаардаж, би тэсэхгүй блок хийсэн дээ. Сүүлд нь нэг найзтайгаа уулзахдаа хэлсэн чинь найзын маань араас гүйдэг хүн болж таараад, ёстой хэн хэндээ шок болсон доо.
Бас өнгөрсөн аравдугаар сард хэлний ном авах гээд холбогдсон хүнд илүү мөнгө явуулчихсанд буцаагаад миний дансыг асуухаар нь хэлсэн юм. Гэтэл хэд хоногийн дараа над руу дугаараа нууцалсан нэг хүн байнга залгаад, би танихгүй дугаар болохоор нь авахгүй удаж байгаад нэг автал шууд хараал урсгаж "Найз залуугаас минь хол байгаарай" гээд хэлэх, хэлэхгүй үгээр доромжилсон. Утсаа тасалтал чатаар "Чи хэн юм, найз охинтой хүнтэй орооцолдоод, мөнгө авдаг янхан байна. Чамайг хаа байгаа газраас чинь олоод, газрын гаваар оруулна. Би чамайг танина шүү"гэж дарамталсан.
Яг үнэндээ би тэр хүнийг харж байгаагүй, таних ч үгүй. Зарын дагуу л холбогдсон хүндээ ингэж хэлүүлээд, айсандаа хэд хоног гэрээсээ гарч чадаагүй. Сүүлд нь холбогдох газарт нь ханддаг байж гэж бодсон.

| АНХААРУУЛГА: Цахим хүчирхийллийг зүгээр өнгөрөөж болохгүй |
|
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |