З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Энх-Амгаланг үргэлжилсэн үйлдлээр улс төрд нөлөө бүхий этгээд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна. Тодруулбал, яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй байгаагаас гадна Б.Энх-Амгаланг нийтийн, эсхүл улс төрд нөлөө бүхий гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй атал анхан шатны шүүх яллаагүй үндэслэлээр Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.
Түүнчлэн, тус шүүхийн 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа
| З.ЭНХБОЛДЫГ ЦАГААТГАЖ, Б.ЭНХ-АМГАЛАНД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ |
|
Манай дугуйчид Хятадын олон өдрийн уралдаанд өрсөлдөнө
2026-04-12 15:27:10
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-12 13:27:28
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-12 13:27:11
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-12 13:26:59
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-12 13:26:44
Манай тулааны баг “BLACK CUP” тэмцээнд ялалт авлаа
2026-04-12 08:52:24
Э.Содномпилжээ 236 кг-ыг өргөж Ази тивийн аварга боллоо
2026-04-12 08:34:05
Т.Тулга Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ
2026-04-12 08:28:39
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын мөнгөн медалиа гардан авлаа
2026-04-12 08:24:48
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо
2026-04-12 08:20:14
Элчин сайд У.Нямхүү Францын “MASH”-ийн тэргүүн Бенуа Буанэзтай уулзлаа
2026-04-12 00:00:00
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-11 13:33:18
Азийн аваргад эмэгтэйчүүд багийн дүнгээр 3-р байрт орлооо
2026-04-11 10:43:26
ЭЭЖИЙН ТУХАЙ СЭТГЭЛ БҮЛЭЭЦҮҮЛЭХ ШҮЛГҮҮД
2026-04-11 07:14:24
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2026-04-11 07:13:02
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-11 07:11:33
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-11 07:08:46
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2026-04-11 07:07:24
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |