Барби хүүхэлдэйг 1959 оны гуравдугаар сарын 9-нд АНУ-ын Нью-Йорк хотын үзэсгэлэнд анх удаа олон нийтэд танилцуулж, гурван ам.доллароор худалдаалж байжээ. Харин эдүгээ дэлхийн хамгийн алдартай хүүхэлтэй болж, минут тутамд 100 ширхэг барби худалдаалагдаж байна. Түүхийн хуудас сөхвөл, барбиг Ruth болон Elliot Handler нарын эхнэр нөхөр хоёр зохион бүтээжээ. Тэд цаасан хүүхэлдэйгээр найзтайгаа тоглох Барбара охиныгоо хараад хүүхдүүд тоглох жижиг хүүхэлдэй бүтээх санаа төрсөн байна. 1959 оны гуравдугаар сарын 9-нд Нью-Йорк хотод жил бүр болдог тоглоомын үзэсгэлэнд Ruth, Elliot Handler нар оролцжээ. Ингээд Швейцарь руу гэр бүлийн аялал хийхдээ зөвхөн насанд хүрсэн хүмүүст худалдаалдаг Германд үйлдвэрлэгдсэн Лилли хүүхэлдэйнээс нэгийг худалдан авч, том хүний бяцхан хувилбар хүүхэлдэйнхээ анхны загварыг гаргасан байна. Улмаар Барбара охиныхоо нэрээс сэдэвлэн Барби гэж нэрлэн үйлдвэрлэж эхэлжээ. Удалгүй 1961 онд Барби хүүхэлдүйн найз залуу болох Кен хүүхэлдэйг зохион бүтээж, олон нийтэд танилцуулсан байна. Дараа нь 1967 онд тэд Francie хэмээх анхны өнгөт арьст Барбиг танилцуулжээ.
Ruth болон Elliot Handler нарын үүсгэн байгуулсан Mattel хүүхдийн тоглоомын үйлдвэр нь Барбинуудаа туранхай, өв тэгш биетэй, цэнхэр нүд, шаргал үстэй бүтээж байжээ.
Энэ нь олон охидыг Барби шиг болох мөрөөдөлд автуулж, Барби шиг байх нь гоо сайхны хэмжүүр мэт ойлголтыг төрүүлж байсан. Ялангуяа өсвөр насны охид үүнээс болж өөртөө итгэлгүй байдал, сэтгэл гутрал болон анероксия гэх өвчинд автаж байсан учир олон нийтээс ихээхэн шүүмжлэл авчээ.
Ингээд 2016 онд Барбиг өндөр, нам, өргөн, бүдүүн гээд бүх төрлийн биеийн галбиртайгаар, төрөл бүрийн царайтайгаар үйлдвэрлэж эхэлсэн байна. Ийнхүү Барбины хувьсал үргэлжилсээр өнөө цагт ирсэн нь Extra Barbie юм. Extra Барбины гол онцлог нь тод өнгө этгээд хэв маягийг хослуулсан бөгөөд Барби бүр өөрийн гэсэн давтагдашгүй, өвөрмөц гадаад үзэмжтэйгээр бүтээгджээ.
Тэртээ 65 жилийн өмнөөс хүүхдүүдийн сэтгэлийг эзэмдэж, хайрыг татсаар ирсэн "Барбиний төрсөн өдөр" тун удахгүй Хан-Уул дүүргийн Имартад болох бөгөөд уншигч та бүхнийг урьж байна.
Хаана: Имарт Хан-Уул салбар
Хэзээ: 2024/03/10
Хэдэн цагт: 12:00 -с
| Бидний хайртай Барби 65 нас хүрлээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |