Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласан төдийгүй Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох "Чингисийн чулууны бичиг"-ийн 800 жил, Цогт хунтайжийн бичээс буюу "Дуутын хар чулууны бичээс"-ийн 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр баталсан.
Энэхүү ажлын хүрээнд монгол бичиг, соёлоороо бахархах, монгол судлалыг дэмжих, бичиг соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготойгоор "Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чингис хаан Үндэсний музейн их танхимд зохион байгууллаа.
Хурлыг Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын хэл зохиол болоод түүх угсаатны судлалын 20 гаруй эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ.
Чингисийн чулууны бичиг-800 салбар хуралдаанаар Чингисийн чулууны бичиг туурвигдсан цаг үе болоод олдсон түүхэн газар нутаг, тус бичээсний үг нэг бүрийг тайлбарласан тайлбар, түүхэн үндсийг Монголын нууц товчооноос сурвалжилсан мөн эртний хөшөө дурсгалыг хэрхэн цахимжуулах талаар илтгэлүүд хэлэлцэгдэв.
Цогтын хадны бичиг-400 салбар хуралдаанаар Халхын Цогт хунтайжийн шүлгийн хам сэдвийн асуудал, дуутын хадны дурсгалын хэл зүй, бичлэг зүйн онцлог шинж, Цогт хунтайжийн бичээснүүдийг харьцуулсан болон дуутын хадны бичиг соёлын дурсгалыг виртуал технологид тулгуурлан бүтээсэн талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
| "МОНГОЛЧУУДЫН БИЧГИЙН СОЁЛ: ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ-800, ЦОГТЫН ХАДНЫ БИЧИГ-400" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |