Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагууд өчигдөр /2024.08.20/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж болон тус хорооны гишүүд оролцов. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн төлөв байдал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар гишүүдэд танилцууллаа.
Монголбанк 2024 онд инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд барихаар Үндсэн чиглэлдээ тусгасан бөгөөд 2024 оны 7 дугаар сарын эцсийн байдлаар инфляц 5.5 хувьтай байж, Монголбанкны үндсэн зорилтын түвшинд байна. Нийт инфляцын 63.1 хувь буюу дийлэнх хувийг дотоодын бараа, үйлчилгээний бүлэг бүрдүүлж байна.
2021-2022 онд ковидын нөхцөл байдал болон геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор тээврийн саатал, гадаад үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан. Энэ үед инфляц 16.9 хувь хүртэл өсөж, Төв банк бодлогын хүүг 6 хувиас 13 хувь хүртэл өсгөж, мөнгөний хатуу бодлого баримталсан. Хэдийгээр 2023 онд хаваржилт, 2024 онд зуд тохиож, гадаад талд геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байсан ч Төв банкнаас хэрэгжүүлсэн бодлого үр дүнгээ өгснөөр инфляц саарч, дагаад бодлогын хүүг бууруулж 11 хувьд хүргэснийг Ерөнхийлөгч танилцуулгадаа онцлов. Цаашид эдийн засгийн сэргэлт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Монголбанкны зүгээс бодлогын хүүг алгуур бууруулах замаар өсөлтийг дэмжих, тэр дундаа уул уурхайн бус салбарыг дэмжихэд анхаарч ажиллах юм.
Мөн Ерөнхийлөгч энэ үеэр ГВАН өсөж, 5 тэрбум ам.долларт хүрсэн, төгрөгийн ханш тогтворжсон болон банкны салбарт хэрэгжүүлж буй реформ, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.
| УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанканд зочиллоо |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |