• Өнөөдөр 2025-08-08

"Мах импекс” ХК тэргүүтэй компанийн бэлтгэсэн нөөцийн махыг энэ сарын 11-нээс худалдана

2024-03-09,   156

Нийслэлд нөөцийн махны борлуулалт гуравдугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарна. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын баг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцжээ. Тухайлбал, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан худалдаанд гарах бэлтгэл явц хэрхэн хангагдсан болон хөрөөдөж савлах үйл явцтай газар дээр нь танилцаж хяналт тавин ажилласан байна.
 
“Агро нэгтгэл трейд” ХХК  2150 тн, “Стандарт мах” ХХК нь 1000 тн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК  тус бүр 1250 тн мах нөөцөлж бэлтгэжээ.

"Мах импекс” ХК тэргүүтэй компанийн бэлтгэсэн нөөцийн махыг энэ сарын 11-нээс худалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188