УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, онцлох ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм.
Тодруулбал, сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарын холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан хууль, эрх зүйн орчинтой холбоотойгоор хорооны чиг үүрэг нэмэгдсэний зэрэгцээ зохицуулалттай салбарын үнэлгээ ДНБ-ийн нэлээдгүй хувьтай тэнцэх хэмжээнд өргөжин хөгжиж буйг онцлон дурдаад зохицуулалтын байгууллагуудын тоо тэр дундаа Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд тогтмол өндөр өсөлт үзүүлж буй талаар онцолсон юм. Тухайлбал системийн нөлөө бүхий банкууд, төрийн өмчит компаниудын хувьчлал амжилттай хэрэгжиж хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөгт хүрэн, 2.2 дахин нэмэгдээд байгаа мөн хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, дотоодын аж ахуйн нэгж компаниудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчийг татах зорилгоор “Mongolia’s Capital Market Connectivity: Hong Kong”, “Shanghai” цуврал арга хэмжээг зохион байгуулах зэргээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад анхааран ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Түүнчлэн ногоон санхүүгийн салбар болон цахим технологид суурилсан санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж энэ хүрээнд нэр бүхий улс орнуудын зохицуулагч байгууллагуудаас сайн туршлагаас суралцахаар хандаад буйг онцолсон юм.
Энэ үеэр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж болон гишүүдээс холбогдох асуудлуудын талаар хариулт авсны зэрэгцээ Монгол Улсын санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд өндөр өсөлтийг үзүүлэхэд СЗХ-ноос оруулж буй хувь нэмрийг онцлон дурдаад цаашид тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд анхаарч хамтарч ажиллахаа илэрхийллээ.
| УИХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |