• Өнөөдөр 2025-04-23

Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна

2024-08-30,   215

Боловсролын үйлчилгээг цахимаар үзүүлдэг 30 орчим систем нь хоорондоо уялдаагүй, замбараагүй байгаа нь хэрэглэгч буюу багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад цахим дарангуйлал, төвөг учруулж байна.
 
Иймд эдгээр системийг цэгцлэх, хоорондын уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулах, мэдээлэл технологийн нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэллээ.
 
Ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь төрийн болон хувийн байгууллагуудын 40 гаруй төлөөлөл багтаж байна.
 
Энэхүү ажлын хэсэг нь боловсролын салбарын үйлчилгээг задлан шинжилж, үр дүнд нь нэгдсэн ойлголтод хүрч, төр болон хувийн хэвшлийн хариуцах үйлчилгээ, ажиллах зарчмыг зааглаж, тодорхой болгоно. Ингэхдээ зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжиж, монгол инженерүүд шинийг санаачлах, дэлхийн технологийг нутагшуулах, сэтгэн бодох, бүтээх  эрх чөлөөг хангах юм.
 
Хамгийн гол нь компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд яамыг зорьдог биш, сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зах зээлийн зарчмыг бий болгохыг зорьж байна 

Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188