• Өнөөдөр 2025-04-23

СЛОВЕНИ УЛСТАЙ ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурав.
 
САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛСНААР:
 
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ
 
 Мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцоно
 
Агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлнэ
 
Модны тарьц, суулгацын хүртээмжийг сайжруулна
 
Ойг эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын салбарын зориулалтаар ашиглах нөөц, боломжийг бүрдүүлнэ.
 
Цөлжилт, газрын доройтол, хөрсний эвдрэлийн эсрэг үйл ажиллагаанд шууд үр өгөөжтэй мод тарих, суулгац үйлдвэрлэх арга техникээр ойг нөхөн сэргээх, ойжуулах чиглэлээр хамтран ажиллана.

СЛОВЕНИ УЛСТАЙ ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188