• Өнөөдөр 2025-07-21

ХӨВСГӨЛ НУУРЫН МОДОН ХҮЙ АРЛЫН ОЙН САНД ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОЙН ТООЛЛОГЫН ХЭМЖИЛТ ХИЙВ

2024-08-12,   176

Улсын төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймгийн ойн сан бүхий 4012.6 мянган га талбайд ой зохион байгуулалт, ойн тооллогын ажлыг 2024 онд хийж байна. Уг ажлын хүрээнд захиалагч тал болох Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар, Хөвсгөл аймгийн сум дундын ойн анги хамтран хяналтын тооллого, технологийн хяналтыг тавьж ажиллаж байна.
 
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 228 дугаар хэсэглэл 517 талбай Хөвсгөл нуурын “Модон хүй” арлын ойн санд олон зорилтот ойн тооллогын арга зүйн хүрээнд 2 цэгт 6 дээж талбайг байгуулж, хэмжилт судалгааны ажлыг Ойн газар, Хөвсгөлийн нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн хамтарсан ажлын хэсэг хийж гүйцэтгэв.
 
Хэмжилт тооллогын ажлаар тухайн ойн сангийн таксацын дундаж үзүүлэлт, нөөц талбайг нарийвчлан тогтоож, ойн дагалт баялаг, нөхөн сэргээлт, ойн хөнөөлт шавж өвчний судалгааг хийв.

ХӨВСГӨЛ НУУРЫН МОДОН ХҮЙ АРЛЫН ОЙН САНД ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОЙН ТООЛЛОГЫН ХЭМЖИЛТ ХИЙВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188