• Өнөөдөр 2025-05-26

ЯПОНЫ ОЛОН УЛСЫН “ОЙСКА” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗГХА ОЙН ГАЗРААР ЗОЧИЛЛОО

2024-08-06,   120

ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа Олон Улсын “Ойска” байгууллагын хүндэт зөвлөх, гишүүд болон “Ойска-Монгол” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нинжин нарыг хүлээн авч уулзлаа. 
 
1961 онд байгуулагдсан тус байгууллага нь олон улсад байгаль экологийг хамгаалах, хүмүүнлэг, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улсын засгийн газрын зүгээс дэмжих зорилгоор Орхон аймагт 23 мянган мод тарьж ойжуулах төслийг 2023 онд эхлүүлсэн. 
 
Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ, “Ойска Монгол” ТББ-тай “Мод тарих, загаар ойжуулж нөхөн сэргээх, орон нутаг, залуучуудыг хөгжүүлэх” чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
 
Дорноговь аймагт цөлжилтийг сааруулах журмаар говьд тусгайлан зориулж шавраар хийсэн бортгот модны суулгац туршин тарьж байна.
 
“Ойска-Монгол” ТББ нь 2007 онд байгуулагдсан бөгөөд Монгол оронд байгаль орчноо хамгаалах, хүн амыг эрүүл органик бүтээгдэхүүн тарьж ургуулах, боловсруулж хэрэглэх аргад сургахад үйл ажиллагааны зорилгоо чиглүүлж байгаа ажээ.

ЯПОНЫ ОЛОН УЛСЫН “ОЙСКА” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗГХА ОЙН ГАЗРААР ЗОЧИЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188