• Өнөөдөр 2025-04-23

ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

2024-08-29,   206

Аргын тооллын: 2024 оны наймдугаар сарын 29-ний пүрэв гараг
 
Наран ургах шингэх: 06:07-19.40
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
 
Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын 26, Бархасбадь гараг, намрын тэргүүн хар бич сарын гурван хөх мэнгэтэй, шороон суудалтай, үл зохилдохын барилдлагатай, төрөхүй шүтэн барилдлагатай, хэрцгий охин одтой, хөхөгчин үхэр өдөр. 
 
-Өдрийн сайн цаг нь бар (03.40-05.40), туулай (05.40-07.40), могой (09.40-11.40), бич (15.40-17.40), нохой (19.40-21.40), гахай (21.40-23.40) болой. 
 
-Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 
 
-Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188