• Өнөөдөр 2025-04-23

Богдхан уулын Чулуутын амны булгийг хашиж, хамгаалалтад авлаа

2024-08-28,   199

Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд 2024 онд шинээр тоологдсон булгийг хашиж, хамгаалалтад авлаа.  Өнгөрсөн 2024 оны тавдугаар сард Усны газар, Туул голын сав газрын захиргаа болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран туул голын ай сав дагуух усны ундраг, булаг, шанд горхийг тоолох тооллого хийсэн.
 
Тус тооллогоор Богдхан ууланд шинээр 4-5 булаг, шанд шинээр бүртгэгдэж, хамгаалалтын захиргаанаас тэдгээрийг хамгаалах ажлыг үе шаттай эхлүүлээд байна.
 
Мөн Чулуутын аманд шинээр бүртгэгдсэн “Даяанчийн булаг”-аас холбогдох мэргэжлийн байгууллагууд усны дээж авч шинжлэх ажил хийгдэж байна 

Богдхан уулын Чулуутын амны булгийг хашиж, хамгаалалтад авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188