Монгол орны агаарын дундаж температур 1940-2015 онд 2.24 хэмээр нэмэгдэж, хүйтэн өдрүүдийн тоо цөөрч, халуун өдрүүдийн тоо нэмэгджээ. Энэ хугацаанд мөн жилийн дундаж хур тунадас 7 хувиар буурч, өвөл орох цасны хэмжээ нэмэгдсэн байна. ( Climate Change, Nutrition and Mongolia: A Risk Profile)

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” (My Forest Child) төслийг 2024-2027 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хэрэгжүүлнэ. Төслийн нээлт 2024 оны 8 дугаар сарын 22-нд Налайх дүүрэгт болж, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн дарга Уу Жүн тэргүүтэй хүндтэй зочид төлөөлөгчид, Налайх дүүргийн Засаг дарга, Тамгын газрын төлөөллүүд,Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнууд оролцлоо.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай төслийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл Хүүхдийг Ивээх Сангийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа анхны төсөл юм. Төслийн үйл ажиллагаагаар Налайх дүүргийн хүүхэд, залуучууд, иргэдийг оролцоонд тулгуурлана. Тэдэнд мод тарих, ургуулах мэдлэг чадвар олгоно. Мөн Налайх дүүргээс 4 сургууль сонгож, хүүхдүүдэд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах мэдлэг, мэдээлэл олгох сургалтууд зохион байгуулж, эко клубууд байгуулах юм. Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед энэ төсөл чухал. Төслийг санхүүжүүлж байгаа БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийнханд өөрийнхөө болон байгууллагынхаа зүгээс талархал илэрхийлье” хэмээн дурдлаа.

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн дарга Уу Жүн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Манайх хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага ч шинээр хэрэгжүүлэх төсөл байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Хүүхдээ хамгаална гэдэг нь байгаль орчноо хамгаална гэсэн үг. Энэ төслийг Налайх дүүргийн хүүхэд, залуус, иргэд хамтран хэрэгжүүлж, ногоон байгууламжаас гадна ирээдүйд илүү ая тухтай орчинд амьдрах боломж бүрдүүлнэ. Бид хүүхэд байхдаа жил бүр ууланд очиж мод тарьдаг байсан. Тэр үеэс хойш Солонгос улс маш их ой модтой болж, одоо дахин тарих шаардлагагүй болсон. Хүүхэд байхад мод тарих үед бороо орвол их баярлаж, алгаа ташдаг байлаа. Өнөөдөр мод тарих газарт бороо орж байгаа нь баяртай үйл явдал юм. Өнөөдөр тарьсан мод цаашдаа ой болохыг ерөөе” гэж онцлов.
Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга Х.Анхбаяр “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бууруулахад та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо Налайх дүүргийнхэн баяртай байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хүүхэд, залуучуудын мэдлэг, хандлагыг өөрчлөхөд хамгийн тэргүүнд анхаарах ёстой. Хүүхэд, залуучуудыг дэмжсэн, оролцоонд нь тулгуурласан томоохон төсөл дүүрэгт маань хэрэгжих гэж байгаад баяртай байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, туслах болно” гэж хэлэв.
Энэхүү төсөл нь Налайх дүүрэгт ойн төгөл байгуулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Налайх дүүргийн сургууль, коллеж, МСҮТ-үүдийн суралцагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, мөн дүүргийн иргэдэд мод тарих чиглэлээр мэдлэг олгох юм.
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд 2024 оны 8 дугаар сарын 18-23-нд Монгол Улсад ажиллаж, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнуудтай уулзаж, цаашдын зорилго, бодлого төлөвлөгөөтэй танилцсан юм. Түүнчлэн хэрэгжүүлж байгаа төслүүдийн оролцогчид болон үр шим хүртэгчдийн төлөөллүүдтэй уулзаж, тэгш хамруулах, хүүхэд хамгаалал, хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл хэрэгжиж байгаа сургуулиудын багш ажилтан, сурагчидтай уулзлаа. Мөн ган зуд, шороон шуурга зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн малчид, орон нутгийн иргэд, захиргааны удирдлага, ажилтнуудтай уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголт, мэдлэг авлаа.
| Хүүхдийг Ивээх Сан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төсөл хэрэгжүүлнэ |
|
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |