• Өнөөдөр 2025-04-23

Сүүний фермүүдэд үхрийн үүлдэр угсааг тодорхой болгох чиглэл өгөв

2024-08-27,   295

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төв аймгийн Батсүмбэр, Сүмбэр, Дархан-Уул аймагт ажиллаж төвийн бүсийг хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс нутаг болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцууллаа.
 
Батсүмбэр сумын “Үдлэг Бургалтайн шим” фермийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хадлан тэжээл бэлтгэх, тарих гарц шийдлийн талаар аймгийн Засаг дарга, мал аж ахуйн мэргэжилтнүүдтэй уулзаж, ойрын хугацаанд сүүний чиглэлийн үхрийн үүлдэр угсааг төрөлжүүлж, нэгдсэн тоо гарган зохиомол хээлтүүлэгт боловсон хүчнээ бэлтгэхийг үүрэг чиглэл болголоо.
 
“Үдлэг Бургалтайн шим” хоршоонд нийт 40 гаруй өрх нэгдэж, 600 гаруй үнээний сүүг “Сүү” ХХК-д нийлүүлж байна.
 
Сүүний фермийнхэнд тулгамдаж байгаа асуудал нь өвс, тэжээлийн үнэ их байгаагаас үхрээ стандартын дагуу тэжээж чадахгүй байна. Иймд малчдад тариан талбайг нэмж олгон шим тэжээл сайтай тариалан эрхлэх боломжийг олгож өгөхийг хүсч байна. Түүнчлэн Батсүмбэр сум нь цахилгааны хүчдэл муугаас цахилгаан саалтуур, сүү хөргүүрийн төхөөрөмжөө ажиллуулах боломжгүй болж, өөрсдөө цахилгааны өсгөгч авч сүүгээ хөргөн компаниудад нийлүүлж байгаа талаар хэлсэн.
 
Цаашлаад сүүний урамшууллыг есдүгээр сараас зургаадугаар сар хүртэл олговол хаврын хатуу цагт өвс, тэжээлээ бэлтгэхэд бодит дэмжлэг болно. Иймд салбарын яам тооцоо судалгаа хийж үзэх хүсэлтийг тавилаа

Сүүний фермүүдэд үхрийн үүлдэр угсааг тодорхой болгох чиглэл өгөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188