• Өнөөдөр 2025-04-23

Орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг зарлажээ

2024-08-27,   192

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжинэ.
 
Төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1349 айлтай гэрээ байгуулж, 1270 айлын санхүүжилтийг бүрэн олгоод байна.
 
Эхний ээлжийн гэрээ байгуулж, мөнгөө авсан иргэд газраа чөлөөлж эхэлсэн бөгөөд үүнтэй уялдуулан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 13 га талбайд барилга угсралтын ажил хийх тендерийг зарлалаа.
 
Төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 10 блок есөн давхар орон сууц, найман блок таван давхар орон сууц, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барих юм.
 
Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр төлөвлөсөн. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх юм. 

Орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг зарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-27 21:23:20
    zochin: Стандартын материалаар, чанартай барих компани шалгаруулах байхаа гэж найдаж бна. Одоогийн Буюнт ухаа 1 хороолол шиг хачин зүс муутай бараан өнгөтэй, чанаргүй хямдхан барилга барих бол бас нэг давхарласан байшин маягтай навсгар хороолол болох биз. Чанартай, өнгө үзэмжтэй, орчин үеийн материал тоноглолтой байхаар тендерт тусгаж, шалгаруулах байхаа л гэж найдаж бна.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188