• Өнөөдөр 2025-04-23

Энэ хичээлийн жилээс 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллана

2024-08-26,   180

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэв. Сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулж байна.
 
Эхний жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд сэлгэх юм.
 
Мөн хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг бууруулах хүрээнд энэ 9-р сарын 1-нээс эхлэн 44-өөс дээш сурагчтай 1, 2-р ангид туслах багш ажиллах боломжтой. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заасан байдаг.
 
Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмыг яаралтай батлан албажуулах, гэрээт багш ажиллуулахтай холбогдох журам боловсруулах үйл явцыг шуурхайлах зэргийг даалгалаа 

Энэ хичээлийн жилээс 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188