• Өнөөдөр 2025-04-23

Төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо

2024-08-26,   236

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
 
Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээч энэ сарын 19-23-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрайтай уулзаж, төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм. “Хот дахь эрэн хайх аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” нь Монгол Улс олон улсад үүрэг гүйцэтгэх, олон улсын эрэн хайх аврах дунд шатны ангиллын багтай болоход томоохон үндэс суурь болно

Төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188