• Өнөөдөр 2025-04-23

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

2024-08-26,   186

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
 
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.
 
Нийт дуудлагын 55 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188