• Өнөөдөр 2025-04-23

Гэр бүлийн хөгжлийг дэмжсэн цогц бодлого хэрэгжүүлэхэд Турк улсын сайн туршлагаас судалж хамтран ажиллана

2024-08-23,   222

Бүгд Найрамдах Турк улсын Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд Махинур Өздемиртэй уулзан тус улстай гэр бүл, хүн амын бүлгүүдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ нэвтрүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа.
 
Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Турк улсад Монгол Улсын 4.500 орчим, Монгол Улсад 400 орчим Турк иргэн амьдарч байна.
 
2018 онд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулж хоёр улсын иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар тур алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоож олгох зэрэг харилцааг зохицуулж, нийгмийн хамгааллын баталгаа, нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдах эрх зүйн орчин бүрдсэн.
 
Турк улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах арвин туршлагатай. Манай улсын хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд Турк улсыг зорьдог. Тиймээс бид энэ чиглэлд хамтран ажиллах, суралцах. туршлага судлах нэн шаардлагатай юм.
 
Уулзалтын үеэр хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас үзүүлсэн тусламж дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж, гэр бүлд чиглэсэн санамж бичиг байгуулан хамтын ажиллагаа эхлүүлж, хүйсийн тэнцвэртэй байдал, гэр бүлд чиглэсэн нийгмийн бодлогын сайн туршлага хуваалцахад бэлэн байгаагаа Турк улсын Гэр бүл, нийгмийн хамгааллын үйлчилгээний сайд хэллээ

Гэр бүлийн хөгжлийг дэмжсэн цогц бодлого хэрэгжүүлэхэд Турк улсын сайн туршлагаас судалж хамтран ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-23 15:44:40
    1: Төрөөс төрсөн тэрбумтан барилгын яамны магнайсүрэнгийн эхнэр боов Баярмаа гэр бүлийн асуудал ярьдагаа боль
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188