Аргын тооллын: 2024-08-20 ны мягмар гараг
Наран ургах шингэх: 05:54-19.57
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин ирнэ.
Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр
Билгийн тооллын 16, Ангараг гараг, намрын тэргүүн хар бич сарын гурван хөх мэнгэтэй, гал суудалтай, түлэхийн барилдлагатай, хурьцахуй шүтэн барилдлагатай, чөдөр одтой, улаан луу өдөр. Өдрийн сайн цаг нь бар (03.40-05.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), бич (15.40-17.40), тахиа (17.40-19.40), гахай (21.40-23.40) болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.
ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ |
|