• Өнөөдөр 2025-04-23

Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

2024-08-19,   271

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
 
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 420 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Энэ сургууль 2306 суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг юм.
 
Тус сургууль нь үндсэн хоёр давхар барилга байсан бөгөөд ахин нэг давхар нэмж, гурван давхар болгон өргөтгөсөн. Нийт 17 хичээлийн анги танхим, хурлын өрөө, багш, сурагчдын ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгааг тохижуулжээ.
 
Сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг бүрэн хамруулах боломжтой боллоо.

Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188